5250.даа сайхан шүлэг зориулсан баярлалаа...
5250 маань надад зориулж маш сайхан шүлэг  бичсэнд баярлалаа. Би уншаад өөрийн эрхгүй зөндөө уйллаа. Тэгээд над шиг үрээ санаж бэтгэрч яваа бүх ээжүүддээ  уншуулмаар санагдлаа.

---Охиндоо---
Ээжтэйгээ ярих дургуй гэвүү чи минь
Эвий дээ үр минь бэтгэрч л байгаа даа
Эрх нялх дүрийг чинь тээгээд хол явчихсан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Ижил хүүхэд мөөмөө идэхэд шүлсээ залгидаг гэвүү
Эвий дээ үр минь цангаж л байгаа даа
Энгэрийн илч бүлээн сүүгээ эрт харамласан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Бүлээрч хоносон шөнөжин "ээжээ" дуудаж уйлсан гэвүү
Бөртийтэл эндээс тарни шивнэж бурханд даатгачаад
Бүүвэйн дуугаа дэрэн дээр чинь дуулж өгөөгүй
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Орчлонд мөрөө тамгалж хөлд оржээ үр минь
Ойчиход түших ээж дэргэд чинь байсангүй, хол байлаа
Орхиж гарчаад хайртай гэж хуурдаг "муу" ээждээ
Охин минь чи гомдвол гомддоо
Ангирхан чи минь ээжээ гэж хэлд оржээ
Айхдаа дуудсан ээж дэргэд чинь байсангүй хол байлаа
Анхны үгийг чинь сонсоогүй явчихсан "муу" ээждээ
Амь минь чи гомдвол гомддоо
Арван хэдхэн сартай нялх чамайгаа орхичихоод
Ангир уураг эхийн өврөөр өнчрүүлчихээд
Амьдрал гэдэг давалгаанд хөвөн даарахдаа
Атгаж гарсан өрөөсөн оймсыг чинь үнэрлэн бүлээцдэг шүү үр минь
Улаан нялзрайхан чамайгаа ганцаардуулчихаад
Ухаарах болоогүй нялх сэтгэлийг чинь эмзэглүүлчихээд
Урдаас тосох маргаашийн чинь төлөө зоригоо чангалахдаа
Уранхай бойтогийг чинь дэрлэн уужирдаг шүү үр минь
Сананаа үр минь голоо тасартал санана
Салхитай нартай орчлонд чамайгаа жиндэх вий гээд
Сүүдрийг нь хааж гэрлийг нь тусгах гээд ээж нь
Салгуу алсад бага насыг чинь өвөрлөн алхаж явнаа
Өрөвдөнөө үр минь өрөө өмөртөл өрөвдөнө
Өргөстэй цэцэгтэй орчлонд чамайгаа өвдөх вий гээд
Өөр шигээ хүний нутгийн сүүдэрт хиртүүлэхгүй гээд
Өнөөдөр ээж нь зүүдэндээ л чамайгаа үнсэж явнаа

Амьтны хүүхэд аав ээжтэйгээ эрхэлж л байг яахав
Адилхан миний үр элэг бүтэн юм чинь
Алаг зүрхний минь гүнд амин хайраар уяатай
Алхам зайгүй ээжтэйгээ явдаг юм чинь
Хол одсон ч эхийн совинд аргамжаатай
Хүйн холбоо тасардаггүй юмаа үр минь
Цаг нь ирэхэд үрдээ буцаж ивэлдэг
Цагаан сүү ширгэдэггүй юмаа үр минь
Үрдээ тэмүүлсэн эхийн сэтгэлд учрал ойрхон
Үдэш бүр уулзаж хоносон зүүд зөнтэй
Шулганах үр минь өөдөөс тосон гүйнээ
Шувуудын түрүүчээр ээж нь үрдээ очноо
Зөндөө удаан харуулдсан элгийг чинь дэвтээнээ охин минь
Зөрүү харж уйлсан нулимсыг чинь арчнаа охин минь
Ээж нь эзгүй өдөр шивнэсэн хүсэл бүрийг чинь гүйцээнээ
Ээж нь эзгүй шөнө зүүдэлсэн зүүд бүрийг чинь амилуулнаа ....... ээж нь үрдээ очноо

Сэтгэгдэлүүд:

1. altargana | 2008-02-14 03:54:53
Үнэн үгтэй сайхан шүлэг байнаа, нээрээ л ээж хүү хоёр , хоёр талд бие биенээ санаж бэтгэрээд ... амьдрал гэдэг ч хэцүү юм аа.Миний найз нэг л сайхан өдөр охиндоо нисээд л очно ш дээ
2. Болжмор | 2008-02-14 04:02:12
их гоё үгтэй байгаа биз. тэгнэ дээ баярлалаа хө
3. mami | 2008-02-14 04:11:25
үнэхэээр сайхан ... хэлэх үг алгөөөө.. уйлчихлааа би...

удахгүй уулзахыг ерөөе.. үртэй хүн жаргадым гэнэлээ..
4. naraa (зочин) | 2008-02-14 04:19:09
yo yo bi ch gsn 5 nastai hyytei. Udahgui ochnoo hyydee... Neeree l hohnoosoo ch garaagui alag yree orhiod irsen dee.
5. Болжмор | 2008-02-14 04:25:33
баярлалаа мами тиймээ үртэй хүн жарганаа...
нараа ямар сайхан юм бэ,хүүтэйгээ уулзаад зүүд бүрийг нь амилуулаарай найз минь.
6. jirgee (зочин) | 2008-02-14 05:22:23
Xaalgach ni baaxan xar yumand xair zarlaj yavaad irlee.
Chamdaa xairiin udur saixan xair
uchrax boltugai gej eruue
7. erhtsas | 2008-02-14 05:33:08
Үнэхээр гоё бичиж,би ч бас ээжийгээ санаад л... нэг л их том бүсгүй болоод хайр дурлал гэж нисэж яваа ч ээждээ би чинь нялахаараа л байгаа даа. 5250-аа чамд баярлалаа.Болжмороо удахгүй охиндоо очоорой,та нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!!!
8. Болжмор | 2008-02-14 05:47:12
цасаа баярлалаа. чи байтугай би ээждээ налхаараа харагддаг гэсэн
За жиргээ гуай үерхэлдээ үнэнч байна шүү чи. ганц баярын өдөр чилээтэл хүлээлгээд ииийййй
баярлалаа ерөөл бат оршиг ээ. Чамд ч бас гэгээн хайрын баярын мэнд хүргье
9. jirgee (зочин) | 2008-02-14 05:59:10
Exleed em yum chini medeej er yumnuudaar xesne tegeed oroitchixgui yu daa
10. Болжмор | 2008-02-14 06:25:43
за болж болж жиргээ минь,сарын дараа хариу нь ирдэг гэсэн ш дээ. олигтойхон явсан бээз
11. mon_rose | 2008-02-14 07:16:14
uyarhaas argagui shuleg baina,
minii ohin nadaas hol bgaa bol bi odiid bas uilj l suugaa bh.
12. amg@@ | 2008-02-14 10:01:16
пөөх 5250-г шүлэг бичдэг гэж одоо л мэдэж байна. Авъяастай юмаа сайхан шүлэг болсон байна.
13. найзб | 2008-02-14 10:14:01
Би хол биш байгаа ч уйлчихлаа. Бушуухан шиг очихыг бодоорой. найз минь
14. 5250 | 2008-02-14 10:23:22
хөншинд нь хаанаас тийм авьяас байх билээ
ха нэгтээгээс туулаа шүү дээ
15. afinaa | 2008-02-14 10:26:30
pooh yamar goe shuleg ve 5250 ih goe shuleg boljee boljmoroo hunii setgeld orj hurch chadsan bna ooriin erhgui uilj bna ene shulgiig ene tavij humuusd unshuulj bgaad chini bayarllaa bi ch gsn eejiigee sanchihlaa hurdan ochih yumsan
16. vitaminjuulalt | 2008-02-14 10:27:11
Их мөрөн дөлгөөн гэж үнэн үг шүү
17. afinaa | 2008-02-14 10:29:05
oo chi tuusan yumuu gehdee zgr ee iim goe shulegiig tuuj olson chini boljee
18. 5250 | 2008-02-14 10:30:27
болжморын охиныг би бас санаад
19. САЙХАН САНАА | 2008-02-14 10:34:16
өө яасан сайхан шүлэг вэ.. баярлалаа.... бүүр нулимс гоожих гэж банйа ш дээ... уг нь нүдээ халтартуулмааргүй байдаг за за.. яаг доошоо харж байгаад дусаачихая нулимсаа....

үнэхээр сайхан шүлэг байна ааааааааааааааааааааа
20. Батаа123 | 2008-02-14 10:48:30
сайхан шүлэг бна шүү, эсрэгээр нь муу ээжийгээ бодсон чинь...
өмнө уншиж бсан ч юм шиг
баярын мэнд шүү
21. Болжмор | 2008-02-14 11:14:23
тийм байгаа биз би бүр зөндөө уйлсан. 5250 талархаад ханашгүй байгаа шүү.
Туусан ч гэсэн үнэхээр их сэтгэл гаргаж оруулсанд баярлаад байгаа юм
22. Мөөг | 2008-02-14 23:18:07
үнэхээр хүний сэтгэл хөдөлгөмөөр шүлэг байнав
23. anand2008 | 2008-02-15 05:33:24
Амьдын хагацал шиг бэрх юм байдаггүй юм гэнэлээ. Ээ дээ хэцүү дээ.Ирээдүйг нь бодоод л тэвчдэг юмдаа.
24. tsoomoo_1985 | 2008-02-15 08:38:05
setgel uimraad baahan uilchlaa.3han nastai jaahan ohinoo vhtelee sanaj bnadaa.saihan shvleg tabisand bayarlalaa.
25. Anaraa | 2008-02-15 18:17:58
төрсөн үрээсээ хол байж, тэвэрч үнсэж эрхлүүлэх ч эрхгүй байна гэдэг их хэцүү юм байна.Би хүүгээ маш их санаж байна.
сайхан шүлэг байна аа
26. bolor_2622 | 2008-02-15 20:49:13
saihan shuleg bnaa huu maani hajuud bga ch gesen setgel uimreed eejiigee mash ih sanalaa,huudee bas unshij ugluu tegeed neg naiziinhaa yariag sanalaa naiz maani nuhurteigee 2uulaa huugee 7sartai aav eejdee orhiod solongos yavsan tegeed 10n jil bolood ireed huugiinhee huld,held oroh bagiinh ni huurun uyeig yuch medehgui uneheer haramsaltai bnaa geed uilj bsn ni sanagdlaa Anand egchiin helsneer bid ur huuhdiinhee ireeduig ni bodood buhniig tevchihees uur arggui yumdaa
27. Galt_Shuwuu | 2008-02-16 00:10:27
xvvsh nuxur min chi namaig barag l uiluulax shaxlaa bi chin ix emzeg yum bgaam sh dee zailuul xexexe gexdee neeree hamriin samshaa sharxiraxgvi bxiin argagvi shvleg bnaa
28. s_sam | 2008-02-16 01:21:49
үнэн үгтэй юмаа, охиндоо хурдан очоорой, би ч бас ээжийгээ саначихлаа
29. amor_s | 2008-02-16 05:47:57
uneheer yaltai ch bilee..
unen ug..
30. ayaka (зочин) | 2008-03-11 08:02:26
uneheer goyo shuleg baisan shuu .ooriin erhgui zondoo uilsan.bayarlalaa
31. haliuka (зочин) | 2008-04-15 14:29:18
uneheer goy shuleg bn bur nulims ursaad togtdoggui e bur eejiigee sanachihlaa
32. jagii12 | 2008-04-24 19:56:40
denduu saihan shuleg bainaa.ohinoo sanaad hachin bolchihloo.hoh jirs jirs geed muuhai ohin mini eejiigee sanaad baigaam boluu.ohiniigoo surguulid oroh ahnii odor hotolj ogno engene tegne geedl ih moroodog baisan chadaagui. minii ohin odoo3r angi.nodnin l ochihdoo ohinoo zooson saihan baisiishuu.minii ohin namaig haraadl nud ni gereelteed sand mend hicheelee humiadl chiheedl ineed hurgedgiin hoorhon shuu eejiin ohin.odoo2hon sar uldlee ohinoo avchirhad.yaasan udaad huleejiina7r sariig.
33. маралаа (зочин) | 2008-05-18 13:56:33
намайг цээнэ гэдэг. миний охиныг маралаа гэдэг. Одоо 2 настай. Сая хөдөө эмээ өвөөрүүд нь явуулчихаад сууж байна. Жаахан байхад нь ажил хийхийн эрхэнд эмээ өвөө дээр нь орхиод ирсэн юм. Яг тэр үед санагдчихлаа. Уйлж байна, би. Ямар үнэн үгтэй юм бэ? Явуулаад цаг ч болоогүй байж санаж байна шүү. Уг нь зуны дэлгэр цагт хөдөө байж байг гэж бодсон юмсан. Удахгүй уулзана даа. үртэйгээ. Хэвлийд охины минь дүү бойжиж байгаа. Хүү байгаасай гэж аав бид 2 нь найдаад л...
Болжмор эгчдээ баярлалаа. Копий хийж авах гэсэн болдоггүй ээ. Print screen хийхээс..
34. uni (зочин) | 2008-06-07 01:01:01
Evii dee minii muu egch yag l ngej shanaldag bkhdaa. Zyrkh ovdokh yum. Ochikh bolgond l okhiniikh ni bagadaa omsddog bsan ongoo aldsan khuvtsas oron deer ni bdag yum. Shono ynerleed untdag bkhdaa. Uilchlaa
35. todmaa (зочин) | 2008-09-02 05:03:27
hi bi oird boljmorin baingin zochin bolood baigaa bi bas say yillaa tom tom nylims gargaad ,bi solongost baidag ohinoo sanaad bnaa 5 nastai ireedyin tuluu gej bodohoor setgel gaigyi boloh yum boljmoriin amidralminiihtei joohon tustei sanagddag yum. amjilt hysie
36. bayarboy (зочин) | 2008-10-12 23:48:07
Shuleg saihan yum aa. Ternees iluu humuusiin setgegdel nadad ihiig bodogduullaa. Manai Mongol busguichuud hari gazar hunii nutagt ur huuhdeesee hol ingej ch yavah gej dee. Bid zaaval mongo olj hangaluun amidralaar amidrah shaardlaga bgaa yum uu? Eh ur hamtdaa bval hamgaas iluu jargal yum bish gej uu? Mongoor hudaldaj avj chadahgui altan saihan hormiig aldana gedeg daanch haramsmaar sanagdah yum. Bid ene horvoogoos yavahdaa ter l saihan tsag mochuuded ongruulsen dursamjuudaa avaad l yavna shuu dee.
Bidend yamarch buruu bhgui l dee. Ene ongo mongonii horvood bid yajich chadah bileedee getsgeedeg. Unen heregtee bid l ene horvoog ongo mongonii nudeer haraad bh shig. Yaval bid ene amidraliig ooroor hardag boloh ve? Yaj bid az jargaliig dusdiin tosoolloor bish oorosdiinhooroo huleej avah ve? Bid amidral gedeg goliin usand unasan shar navch shig l hovood yavah yumdaa.
Yostoi l olon jireljsen duguinii neg ni gedergee ergeh gevel yah ve
Gan tomor guril shig mushgigdana gedeg l boloh bhdaa. Ene amidraliin shuurgand tuugdaj uruudsan mal shig l surgeeree davhij bnadaa.
Yaamaar ch yumbdee ene amidraliig.
Uriinhee ireeduin toloo ooriigoo zoliosolj setgelee hatamjlan yavaa busguichuudiigee orovdoh yum baharhah yum. Ta nar mini sansanaa buteegeed urdee, eh orondoo, hanidaa, eejdee, aavdaa, ard olondoo hurdan ireeree. Az jargaliig bid urgelj l haij haa negteegees oldono gej boddog ch az jargal bidnii dotor l bdag yum shuudee. Uimraad baahan hachin yum bichihlee. Oilgood unshina bizdee.
37. madam98 | 2008-10-15 00:18:25
hooloi zangiraad nulims togtdog gvi ee.bi 2 hvvhdee hania vldeegeed uridni bvteej bii bolgoogvigvi amidraliinhaa heregtsee,vr hvvhdvvdiinhee ireedvig gej hari ulsad irchiheed ajliin hvnded shantraagvi baij vrsee hania sanahiin berhed uwdug suhurch unahiin dawaan deer baina.hamgaas ilvv chaddagaaraa uilah l ymdaa.gehdee zoriod irsiim bvteegeed harih l bolno doo.bichsen damjuulsan 2too bayarlalaa. busdiin setgegdliig unshih bas sonin baina shvv.
38. Hilde | 2008-10-15 00:29:30
saihan shuleg bna..
39. marta (зочин) | 2009-06-22 21:06:55
gaihaltai goy shuleg bnaa hunii gazar ymar bdiig medehgui ch gaihaltai setgeliin hattai ymaa urgelj uudrug bgssrai amjilt
40. lhagvaa (зочин) | 2010-03-31 23:53:02
ih uillaa eregtei hvn uilj bga ym chini eh hvmvvs ih uilj setgelee ongoilgson bh daa
41. MONROEBobbi35 (зочин) | 2010-08-09 07:58:14
If you want to buy a car, you would have to get the home loans. Moreover, my father commonly utilizes a secured loan, which is the most useful.
42. custom essays writing (зочин) | 2010-08-19 19:11:09
We should move ahead with evolution. Moreover, I opine, that is no need to complete academic research essays. The whole world uses writing term paper company. That is a great way to save free time for personal affairs.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.