Залуу хүний цог жавхаагаар сэв гээд босоод ирээрэй, хонгор минь.
Өөрийн үүсгэсэн орон зайндаа заларч
Үгүйлэгдэж буй бичлэгээ үргэлжлүүлнэ шүү, найз минь.
Хий хүлээлгүй хэдэн " цаас " цуглуулаад сууж байя, бид нь.
Хэвлүүхэн үгтэй зохиолоо сугавчилсаар
Хэн хүний танил болсон блогтоо бушуу ирээрэй, анд минь.
Блог - өгүүллэгээр тань цангасан уншигчид
Байсхийгээд л энүүгээр шагайж харуулдана.
Дуусгаагүй төгсгөлөө шавдуулан нэхнэ шүү
Дэрвэлзээд гүйгээд л ир, бүсгүй минь.
Хонгорхон охин чинь бас харуулдан суугаа
Хотол түмнээрээ хүлээж байгаа... чи минь л хурдан тэнхэрдэг юм шүү
Удахгүй та хоёр минь ингээд л жиргэнэ.
БОЛЖМОРТОО ТУСЛАХ ДАНС:
Улаанбаатар хот Голомт банк Пунцагнамжил Цэнд
Дансны дугаар 1205008512 /төгрөг/
USA-д байгаа данс CHASE Bank Erdenebayar Tsend
Account number 762989523 /USD/
Германд байгаа данс Purev Kn 017773361 BLZ 60070024 Deutsche Bank Холбоо барих хаяг: nboljmor@yahoo.com
Солонгост байгаа данс Түвшинтөр Wooribank 1002-437-700318
Иш найз минь дээ...
Тиймээ, чи минь дүүлэн ниснэ
Тийм дээ, анд минь уянгалан жиргэнэ
Тийм шүү, хонгорхон минь амьдрал сайхаан.






Сэтгэгдэлүүд:
Ene yunii dansnii dugaar we? Yag yu bolson talaar medeelj boldgvi umu?
Эндээс мэдээлэл аваарай
Мина: Тиймээ сайхан сэтгэлийг сайхан сэтгэл л дагадаг
buruutai etgeed bgaamuu esuul ooroo joloo barij yabsan boljiinuu
http://boljmortoo.blog.banjig.net/ Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
ямартаа ч сэтгэл зүрхээрээ найзтай минь хамт бгаа та нарт маш их баярлалаа
http://boljmortoo.blog.banjig.net
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ, бүгдэд нь АМЖИЛТ...
joy_life: Чиний үг их сайхан үг байна аа. Нээрээ л улам бүр ухаажнаа
Агай: Чиний над үг чэн яасан сайхан үгэв. Хаа ч явсан иш татмаар баярламаар сайхан үг. Баярлалаа чамд
Намара: сайхан бүхэн сайхныг л дагуулнаа гэж
Amjilt husie
Saraa
Fairfax, VA
Миний охиныг хүнд өвчтэй үед сэтгэл санааны болон чин сэтгэлээрээ гүн туслалцаа үзүүлсэн та бүхэндээ маш их баярлаж байна.
Та бүхний сэтгэгдэлийг охиндоо уншиж өгч охин бид хоёр маш их эрч хүч авдаг шүү!
Та бүхнийг хүндэтгэсэн:
Болжморийн ээж
2009-07-11
Chicago in USA
Болжморийн сэтгэгдэлийн үг:
Нийт блогийн хамт олондоо баярийн мэнд хүргье. Намайг ямагт дэмжиж сэтгэл санааны эрч хүч өгч байсан та нартаа баярлалаа. Та нарын минь итгэл сэтгэл залбирал тань намайг дахин амьдруулсан гэж бодож баярлаж байгаа шүү. Та нартайгаа дутуу үлдээсэн өгүүллэгээ гүйцээж бичээд удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн:
Болжмор чинь
2009-07-11
Chicago in USA
shine oni mend! bie chini saijirch uguullegee bichij duusgasan bolovu gej bodood blog ru chini orj uzlee. daraa daxiad ornoo. xurdan edgeerei
Сэтгэгдэл үлдээх: