Ээж ээ хурдан ирээрэй...үргэлжлэл 9

Гамбаа багтарч унах шахав. Тэрээр яагаад ч юм гэртээ харихаас нэг л дургүй байсан ч өөр хаачих билээ хэмээн такси барин яаж зохицуулах талаар бодон явсаар нэг мэдэхнээ гэрийнхээ гадаа хүрээд ирсэн байв. Мөнгөө төлөөд орох гэтэл орцныхоо үүдэнд байрныхаа найзтай таарчхав.

- Юу байна хөгшөөн, ойрд харагдсангүй юу болов, эхнэрээ явуулчхаад ар хударгаар нь зохицуулаад байна уу, дээр нэг харсан тун дажгүй хүүхэн байна лээ шүү хэмээн архи сэнгэнүүлэн дал мөрийг нь алгадахад

- Харин хадам аавд азаартчихсан яахаа мэдэхгүй балраад явна

- Тэр чинь муу даа, ганц нэг юм унагах уу, өнөөдөр найз нь бас эхнэртэйгээ муудалцаад гараад ирсэн. Хүүхнүүдийг эрхлүүлээд аяар нь байх тусам давраад дургүй хүргээд байх юм. Тэр хоёр хажуугийнорцны дэлгүүр орон нэг шил Хараа даруулах ундаатай аваад хажуугийн цэцэрлэг зүглэв.

- Эр хүн яадаг юм, чи эхнэрээ чамд үнэнч царайлаад зүгээр явж байгаа гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу, тэр тусмаа гадаад байгаа монголчууд чинь бүгд хоорондооявалддаг гэх чинь би лээ. Ардаа амьдралтай байж бид ч гэсэн адилхан хүмүүс нөгөө юу билээ аан тийм физиологийн шаардлага энээ тэрээ гэж хуцацгаагаад маниусаасаа илүү явж байгаа. Чи энд эмзэглээд яадаг юм. Алив явуулаач наадхаа, юундаа уруу царайлсан юм, эр хүн шиг байна шүү хө. Халхын хүүхнүүд мундсан биш, энэ чинь сайхан л хүүхэн байхчивлээ хэмээн сургаал айлдан олон юм ярих аж. Түрүүнээс хойш яах учраа олохгүй байсан Гамбаа уусан архи нь нөлөөлсөн үү, найзын яриа нөлөөсөн үү

- Нээрээ үхсэн гай л байна тийм ээ, дургүй бол болино л биз, чамд баярласан шүү, овоо онгойчихлоо. Тэр хоёр, хоёр биенээ өмөөрөн уусаарГамбаагийн утас нь дуугарахад харвал Ялгуун залгаж байна нэг авах гэснээ тэр чигтээ гүрийн байтал мессеж ирэв: " Та ирэхгүй юмуу, яалаа гэж намайг ингэж байгаа юм, би өвдөөд байна, ойлгож байна уу, хурдан ир л дээ хайраа гуйж байна". За юм ч дуусчихлаа найз нь явъя даа.

- Өө чи хоёрын хооронд хорхой гозолчуулчихаад. За за мань ч гэсэн тэгвэл орлоо, ааштай ч эхнэр дээрээ очих минь.

Чиний намайг хайрладаг байсан сэтгэл чинь хаачихсан юм бэ, би чинь эмэгтэй хүн. Миний дотор ямар байгааг чи мэдэж байна уу

- За уучлаарай хайраа, орох гэж байгаад байрын залуутай таараад ганц юм уучхаад л ороод ирлээ шүү дээ. Хоол хийгээд тавьчихсан байхад идэхгүй, надад ч гэсэн хэцүү байна, би одоо дараа яаж хадмуудын нүүрийг харах юм

- Харин ч нэг бодлын амар болчхож байгаа юм бишүү?

- Юу!!! Чи юу гэх гээд байна

- Битгий худлаа мэдэн будилаад бай л даа. Нэгэнт хадам аав чинь нүдээрээ харсан, эхнэр чинь ч ярихгүй байна, одоо бид хоёрт нуугдаад байх шаардлага байна уу?

- Чи бүр надтай сууна гэдэгтээ итгэлтэй байх шив дээ...

- Тиймээ, би чамаас салахгүй, чи өөрөө л энэ бүхнийг хүсээгүй гэж үү? Намайг яаж гуйж явдаг байлаа, одоо хүсэл чинь биелж байгаа биз дээ. Би ядраад байна, маргааш өглөө дүүргийн эмнэлэг орж цэвэрлүүлнэ чи хамт яваарай. Гамбаад хэлэх үг олдсонгүй. Дөнгөж саяхан л түүнд бүх зүйл амархан мэт байсан бол одоо ямархуу эргүүлэгт хутгалдчихаад, яаж эндээс гарахаа ч мэдэхгүй хий толгойгоо салаавчлан бодолд дарагдан хэвтэх ч хүний урманд нэмэр болчих хариулт олсонгүй. Эцэс сүүлд нь надад Булган уу, Ялгуун уу хэмээн бодон байтал нэг мэдэхнээ унтчихсан байв.

****

Сүх нэг л дуу муутай дүнсгэр бодолд дарагдана. Чи чинь юу болчихоо вэ, арай охиныг ганц өдөр авч гарлаа гэж ядраад байгаа юм биш биз. Та хоёр минь сайхан байсан уу, яасан их оройтоов, Одоохон хоол боллоо. Нээрээ Гамбаа ирээд явсан, одоо л охинтойгоо гэнэт санаж гэнэ, чамруу залгасангүй юу. Гэрийн ажил барагдахгүй юм, та хоёрыг гарсан дээр нь жаал жуул юм амжуулаад авъя гэсэн барсангүй шүү. Би ч ширүүхэн байсаар гаргасан,  гөлөгнөөд дуугарч ч чадахгүй байна билээ...хэмээн өөрөөөөртэйгээ үглэн байтал Сүх таг чимээгүй сууснаа гэнэт

- Хөгшөөн охин ойрдоо ярьсан уу, хичээл ном нь сайн гэнэ үү?,

- Ойрд чимээгүй л байна, одоо уг нь нэг ярих болсон доо, ямартаа ч сургуульдаа яваад хажуугаар нь ажил хийж байгаа, одоохондоо та хоёртоо тус дэм болж чадахгүй нь гэж байна лээ. Би ч бид гурав дажгүй ээ болоод байна, хүний газар байгаа миний охин өөрийгөө бод л гэсэн

- Аан, Гамбаатай ярьж байгаа юм болов уу, юм хэлнэ үү?

- Хаана байгаа вэ гэж асууж байхыг бодоход яриагүй юм болов уу, би гэж хүн яриандаа халаад анзаараагүй өнгөрчихсөн байна, одоо ярихаар нь нэг асууя байз. Арай тэр байр цахилгааны мөнгөө тэндээс төлж байдаг юм биш байгаа даа. Ингэхэд чи яагаад гэнэт ийм юм яриад унав

- Зүгээр дээ. Тэрээр зурагтаа асаан үдшийн мэдээ үзэнгээ бодолд дарагдан ер нь нэг шалгуулах нь зөв байхаа хэмээн шийдээд тэрийгээ Чандмаад хэлсэнгүй өөртөө үлдээв.

Миний охион сэрээрэй ээж нь ярьж байна, хөөрхөн охинтойгоо яръя гэнээ.

- Эмээ би жаахан унтмаар байна ш дээ

- Ээжтэйгээ ярихгүй юмуу.

- Охин нь өчигдөр өвөөтэйгээ явж тоглоод ядарсан бололтой сэрэхгүй байна.

- Өө тэгээ юу, Гамбаа авч явахгүй дээ, аав ядарчих вий

- Хээ цэс, танай нөхөр ер нь охинтой гэдгээ санадаг ч юмуу, энүүгээр үзэгдэх ч үгүй юм. Ингэхэд чи арай тэр байрных нь мөнгийг наанаасаа төлөөд байгаа юм биш биз.

- Хаанаас даа, юун тэрний байрны мөнгийг төлөх өөрөө энд өрөнд орчихоод явж байхад, тэгэхдээ надад санаа зоволтгүй шүү ээжээ харин ч сайн хүмүүс таарсан.

- За болж дээ, ер нь тэр Гамбаа хий байшин сахиж байхаар хөлслүүлээд энд байж чаддаггүй юм бол төрсөн гэртээ очиж амьдармаар юм. Нэмэрт нэмэр ш дээ

- За бид өөрсдөө зохицуулчихъя аа, та санаад зовоод юу хийхэв. Аав байна уу. Чамтай яръя гэнэ хөгшөөн

- Сайн уу ааваа, бие данги уу, охиныг авч явж тоглуулсанд баярлалаа

- За миний охин сайн, өө аав нь сайн сайн, юу гэсэн үг вэ охиноо тоглуулалгүй яахав

- Аав аа таньтай нэг шивнээ байна, ээжид битгий мэдэгдээрэй

- За одоо хэлэх юмуу

- Маргааш би таны гар утасруу залгая, охин сэрэхгүй л байна уу?

- Охиноо энд эмээгийнхээ өвөр дээр мөөмийг нь хөхөөд нойрмоглоод сууж байна. Миний охион ээж нь яръя гээд байна ярихгүй юмуу

- За аав сэрэхгүй бол яахав би дараа яръя, тэгээд ч энд надад тусалдаг нэг эгч байдаг тэр ороод ирлээ.

- Аан за, хүний газар биеэ бодож дотроо бодолтой доороо суурьтай яваарай миний охин. Маргааш яръя баяртай.

****

- Өө Бурмаа эгч сайн уу? яасан орой явж байх юм. Цай уух уу, жүүс уух уу

- Зүгээр л ус, Идэрээ ирээгүй юу, эгч нь харин жаахан уумаар санагдаад наашаа хүрээд ирлээ, тэгээд ч хэн нэгэнтэй сайхан сэтгэлээ онгойтол ярьдаг юмуу гэж бодоод

- Аан бололгүй яахав. Бурмаа авчирсан виногоо гарган ирэхэд Булган хоёр жүнз, жимс тэргүүтэн авчирч хажууд нь суун хоёул тулган эрүүл энхийн төлөө хундага өргөв. Бурмаа нэг сайн балгаад нэгэнтээ санаа алдан

- Булганаа чи намайг жаргалтай байдаг гэж боддог уу. Хүний амьдралаа гэж, тэр тусмаа эх хүн байна гэдэг үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослох юу ч биш байдаг юм даа. Харийн хүний эхнэр болох ч...хэмээснээ үгээ таслан за дахиад нэг нэгтулгачихъя тэгээд эгч нь чамд өөрийнхөө амьдралыг ярьж энэ дотроо нэг сайхан онгойлгоё болох уу хэмээн хэлээд гуниг хурсан нулимстай нүдээр өөдөөс нь хараад инээмсэглэв.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Chabu (зочин) | 2009-04-25 12:57:10
gadaada yavsan hun bur tegdeg bol ch hetsuu shuu, minii medehiin solongost baigaa humuus l harin maapaantai gej sonsson yum baina. ganbaa huu ch gularch dee,
2. erhtsas | 2009-04-25 12:58:49
Амьдрал сайн муугаар дүүрэн байх юм даа.
3. Namara | 2009-04-25 12:59:27
Гамбааг эртхэн ямар хүн гэдгийг нь мэдээд зам замаа хөөвөл дээр байхаа. Хадам аав харсан нь сайн болж энэ Гамбааг.
4. nara (зочин) | 2009-04-25 12:59:56
uu bi 1-t, he he , yasan bogino bnaa. gehdee goyo bn urgeljleliig ni hurdan shuu, he he
5. nasa (зочин) | 2009-04-25 13:00:58
dajgui shuuuuuuuuuuuuuuuuuuu
6. hana (зочин) | 2009-04-25 13:04:38
1t
7. Sara (зочин) | 2009-04-25 13:04:56
Urgeljleliig ni tavij tasraltgui bichej baigaad bayarlalaa. Bie sain bodoj baigaarai. Amjilt husie.
8. otgoo (зочин) | 2009-04-25 13:06:31
airgiin 5th.humuus ingeed baidag um bna lee setgel sanaa goe baidag um bolov uu uzeedehie gesen.
9. otgoo (зочин) | 2009-04-25 13:08:12
oo yag oruulahaar hoishilchihdog um ban te.za yahav.urgeljleliig xuleej bgaa shuu.amjilt husie
10. jargal (зочин) | 2009-04-25 13:25:23
huurhii saihan ch muuhai ch emegtei hun bolgonii zovlon neg yum daa hunii zaya tuurug uu gej
11. jagii12 | 2009-04-25 13:31:34
za bayarlalaa hongoroo.ochigdor sahij zondoo suusanshd.tegeed suuldee buur yadraad untaad ogson.kkk
hariin ber bolson busguichuud buur hecuum shig sangddagiin.Burmaa egchiig yu yarihiig huleeyedee.
12. degi (зочин) | 2009-04-25 13:34:47
Үргэлжлэлийг нь хурдан оруулаарай, нэг мөсөн дуустал нь оруулж болдоггүй юм уу Болжмороо, хэхэ
Хүлээгээд суучихиимаа
13. Болжмор | 2009-04-25 14:01:09
Дуустал нь оруулна гэхээр би өөрөө ч хэзээ дуусахыг нь мэдэхгүй байна оо...хэхэ, шууд л бичээд оруулаад байдын...
үргэлж хамт байдаг та нартаа баярладаг шүү
14. zolboo (зочин) | 2009-04-25 14:14:32
дараагийхийг нь хурдан оруулаарай, хүний хувь тавилан гэж ижил байх юм да.
15. bolor (зочин) | 2009-04-25 14:17:51
uu yamar baga bagaar oruuldag yum be. tsaash ni yah bol gej bodood buur setgel zovchih yumaa. urgeljleliig ni hurdan oruulaarai boljmoroo.
16. emmachka | 2009-04-25 15:58:55
hurdan daraagiinhiigni bichij ogoorei.tesen ydan huleene.chamd amjilt!!!
17. puujee (зочин) | 2009-04-25 18:30:08
goy urgeljilej baina shu mundag yumaa shuud bichdeg gehed ...bayrlalaa huurhun egduutei boljmor mine...huleegeed l baigaa shu...bie bodood uvduj bol oh gui shu ...!
18. amaraa (зочин) | 2009-04-25 18:47:55
hey naizaa saikhan ogyylleg bichij bgaad thanks shyy.
tegehdee bas hyn bolgoniig tegj bodoj bolohgyi ee.ene bol amdiraliin neg l tal.bid byhen amdiraliin erheer l gadaad ajillaj amdirch bgaa.ene ogyyleegiig unshaad hyn bolgon gadaadad garaad zamaa alddag tend bgaa byh hymyys hoorondoo yavalddag gej oilgoj bolohgyi ee hymyysee.2 tald 2 bienee geed hairlaad halamjlaad yavj bgaa hymyys zondoo bgaa shyy hymyysee.naizdaa amjilt hysii.kiss
19. medicalscience | 2009-04-25 18:58:45
гоё өгүүлэг байна. амжилт
20. elbenhen (зочин) | 2009-04-25 19:19:58
daraagiihiig n hurdlaarrai
21. Жиргээ | 2009-04-25 19:59:51
saixan bichij bainaa, amidraliin ereeniig....
22. bolorka83 | 2009-04-25 20:27:24
hunii amidralaa gej yanz bur l bhiimdaa
23. naomi (зочин) | 2009-04-26 05:42:09
taalagdaj bn daraagiin ni hurdan tavihiig bodooroi huleej bn shu, za amjilt
24. bi (зочин) | 2009-04-26 08:03:53
Boljko naizaa jaahan ene chin uran zohiol talaasaa uchraas jaahan gudamjnii ug helleg hereglehgyi baival iluu sain bolj hundetgeh setgel turuhsun. AZAARTAH ene teriig chin unshihaar neeg sonin gudamjnii humuujilgyi hunii yaria met esvel unshigchaa hundleegyi ug nairuullaa zuv songoogyi met sanagdlaa. Huleej avna uu baina auu uuruu medeerei. ingej bichlee geed odoo urgeljluuleed nuguu sonin byalduuchuud haraagaad unah vii de. sorry
25. jartgar (зочин) | 2009-04-26 10:11:22
tanii suuliin oguulleguud zarim solongos savangiin duuriud shig amtgui, usan bolood bnaa. sain bodoj bgaad chanartai oguuleluud bichvel yasan yum be?
26. Болжмор | 2009-04-26 10:24:44
Би: тэгэх хүн байхгүй ээ...би зүгээр л одоо цаг үед хэрэглэж байгаа үгийг хэлэх гээд ингэсэн юм уучлаарай
Жартгар: Харин эгч нь одоо өгүүллэг бичих ээ больдог юмуу гэж бодоод байдаг боллоо энэнээс хойш, уран зохиол гэдэг над шиг хүний давах хоол биш бололтой...бичихгүй байж тэсэхнүү яахнуу...
27. zochin (зочин) | 2009-04-26 10:58:56
Hi. Boljmoroo. Chi saihan l bichdeg shuu dee. DAndaa hun sain zov bna gej baidaggui ymaa. Humuusiin suumjlel ene teriig sain bodoj zov huleej avaarai. Bichehee bolih bish ulam l shn bicheesei gej husnem.Zav zaigaari udaan hugastaa shaardsan saiahn zuil bichej bitniigee baysgaarai.Oguuleguudeiig chine unshij ih ym ergetsuuldeg shuu. Za amjilt
28. naraa (зочин) | 2009-04-26 13:39:30
ta nar odoo neg ch oguulber holboj bichij chadahgui baij yun ch hun shuumjleh durtai yum be. ih l saihan saihan oguulleg bichij baidag sh dee tegj l ih taalagdahgui bgaa bol unshihaa bolivol yasan yum unshaad taalagddag humuus olon baidag yum shuu. boljko ulam ih oguuleg bichij baigaarai unshih durtai humuus olon baidag yum shuu.
29. zaya0420 | 2009-04-26 15:54:45
sanaa aldaadl unshaad bailaa iim zovlon olon hund buu tohoildoosoi gej
30. altargana | 2009-04-26 15:59:11
аав нь шалгуулаад бүгдийг нь мэдчихээсэй...яанаа энэ тэнэг гамбааг
31. Сарнайха | 2009-04-26 23:06:10
хайр мээээн сайн ууу
та хэдийгээ санаал бгаа шүү ккк
32. 4515 | 2009-04-27 09:11:14
Гоё гоё...
33. Rory (зочин) | 2009-04-27 09:26:12
Мундаг бичдэг шүү Болжокоо. Баярлалаа
34. odko (зочин) | 2009-04-27 09:28:02
hi boljko chinii oguulleguudiig unshdag bolood udaj bn.Uneheer ih taalagddag.Chi yasan ch bichihee bolij bolhgui shuu.chamd iim olon unshigch bhad zarim 1 humuus yu geh n hamaagui shdee.odor bur tesen yadan huleej unshdag myanga myangan humuus bn.So chi zarim 1 humuusiin shuumjleliig huleej avaad emzegleed bh yum bol harin ch chi ooriinhoo duraar bi sh ,sain bichij chadahgui boloh bh.Tegeeed ch yer n uarn zohiol chin olon turul helbertei.zaaval /Bi,Jartgar / iinh shig tugs tuguldur bj yah yum be?Ene chin amidral uchraas amidraliig l huurneh yostoi.Za chamd hamgiin ih az jargal amjiltiig husey.Love ....
35. sondor (зочин) | 2009-04-27 09:30:58
Boljko, bichihee bolino gedgiig ERS ESERGUUTSEJ bn!
36. ookoo (зочин) | 2009-04-27 09:57:35
goy bolj bna.sorri tanii helseniig bodood 2 ch honog untaj chadsangvi.bi bodlogogvi ym bichsen bna leeuuchlaarai
37. ganaa (зочин) | 2009-04-27 11:34:08
Birds
Шувууд жиргэх нь сайхаан
Шулганан дуулалдах нь таатай
Салхи намуун, тэнгэр цэлмэг
Санаа тэнүүн, орчлон дэлгэр гэж
Дуулнам, тэд
-
Шувууд дүүлэн нисэх нь сайхаан
Шумбан, хөөрөн сүлжих нь гоёхоон
Салхи сөрөн, уудмыг зүсэх нь,
Саран хүлээх үдшийг чимэглэнэм,
-
Шувууд зэллэн нисэх нь уйтай,
Хөврөн нисэхдээ хөнгөн гуниг татуулж
Хүсэл байвч хувь дутсан бүхнийг сэргээж
Хуучин дуртгал эргэж ирэхгүй гэсээр сүүрс алдахад
Хойтон жил ирэхдээ баясал авчирна гэж тайтгарнам.
hi odriin mend! Boljmoroo ene shulgiig yvuulmaar sanagdaad blogoor chin zochloh durtai shuu.
dambaa.blogspot.com iishee orood uzeerei ene hunii shuleg shuu mongoliin amidral ymar bgaag endees bas harj bolno
38. babail | 2009-04-27 21:02:17
bichleg bolon uran zohiol bichehgyi baihiig byren esergyytsej baina, iimhen umand unaad baihdaa yadag bainaa, boli, boli... chinii jirgeend bid bygd durtai shyyyyyyy.....
39. eej (зочин) | 2009-04-27 23:51:11
Сайн уу Болжмор оо? Чиний өгүүллэгүүдийг уншдаг болоод 2 жил болж байна. Өдөрт танайхаар 2 орж гардаг. Чамайг гэртээ байхгүй бол урамгүй, байж байвал охиноо үзсэн ээж шиг л баяртай байдаг шүү. Бичихээ больж над мэтийгээ алав даа. Хүний бичсэн зүйлийг уншаад гэрээс нь нулимахгүй гарвал болдоггүй хэдхэн хүн байдаг нь ажиглагддаг. Нохой хуцаад л, жингийн цуваа хөврөөд л өдий хүрсэн хорвоо шүү дээ.