- Бид дуудлага аваад ирлээ. Бүх зүйл зүгээр үү хэмээн хаалганы гадна зогсох хоёр цагдаагийн хар нь хэлэнгээ нүдээрээ орчныг гүйлгэн харвал Идэрээ
- Тийм ээ зүгээр...
- Их л дуу чимээтэй байна, эмэгтэй хүн орилоод байна гэсэн энд та хоёроос өөр хүн бий юу...гэтэл Доогий шилэн хүзүүгээ маажин инээмсэглээд
- Уучлаарай би найзуудтайгаа уугаад, манай найз охин уурлаад бид жаахан маргалдсан юм
- Найз охиноо дууддаа, бид харах хэрэгтэй байна.
- Өө бололгүй яахав, хонгороо гараад ир, цагдаа хүрээд ирчихлээ хэмээхэд аль хэдийн хаалган дээр чихээ наан чагнаж байсан тэрээр өрөөнөөсөө гарч ирвэл
- Та зүгээр үү, та бүхэн бичиг баримтаа шалгуулна уу?
- Би зүгээр ээ...за
- Итгэлтэй байна уу, хүсвэл бид таныг эндээс авч явж болно. Танд ямар нэгэн дарамт учруулаагүй биз дээ
- Үгүй дээ би зүгээр...баярлалаа. Тэр гурав өөр өөрсдийн бичиг баримтаа шалгуултал Доогий Булганыг мөрөөр нь тэврэн
- Уучлаарай, хонгор нь дахиж архи уухгүй за гээд духан дээр нь үнсэв. Булган хэдий хэлчихмээр байсан ч арай ч тэгж чадсангүй. тэр гурвын бичиг баримтыг шалгаж дуусаад
- Бусдын амгалан тайван байдлыг битгий дахин алдагдуулаарай, бид үүгээр эргүүлтэй яваа гээд цааш эргэв. Хаалга хаахтай зэрэгцэн Булган гарыг нь мөрнөөсөө буулгаад нэг сайн алгадаж өгөөд өрөөндөө орон хаалгаа түгжив. Нэлээн байзнаж байгаад гэрэл унтраасаны дараа Гээгээ нуугдсан газраасаа гарч ирэн
- Чи намайг баллах дөхлөө. Та нар ч яахав үзүүлэх юмтай, юу юу ч үгүй мөрөөрөө байсан намайг... энэ чиний нэг удаагийнх биш шүү Доогий, хэрвээ иймэрхүү байдалтай байгаад байх юм бол би ч чамтай нийлж ууж явахаа болъё
- Тэгээд бүгд л зүгээр өнгөрчихлөө ш дээ. Эр юм байж ингэхгүй шүү хө. Үхсэн эдний цагдаа нараас айгаад байх ч юм алга. Айж байгаагаа мэдэгдэх тусам наадуул чинь сэжиг авдаг юм.
- Бүх юм ингээд өнгөрсөн нь яамай, одоо бараг үүр цайх нь ганц цаг ч гэсэн нүдний хор гаргах минь гээд Идэрээ босоход нөгөө хоёр ч унтахаар хэвтлээ.
****
Миний хайр болгоомжтой. Ямар ч хурдан гаргачихдаг юм. Цай уухуу. Гамбаа Ялгууныг түшин гэртээ орж ирээд диванаа налуулан ард нь дэр ивэж суудлыг нь засаж өгөв. Ялгуун дуугүй сууж байснаа гэнэт уйлан
- Гамбаа би одоо чамаас салахгүй, Булганыг яахаа чи өөрөө мэд. Ямарч байсан чамаас болж ийм болсон болохоор би одоо хэн дээр очих юм.
- Чи чинь юу яриад байнаа, ингэнэ гэж тохироогүй. Тэгээд ч наадах чинь яг миний хүүхэд байсан ч юмуу...Ялгуун гэдсээ даран улам чангаар уйлж
- Юу гэнээ, арай ч дээ Гамбаа....би чамаас явъя гэж зөндөө гуйдаг байхад чи өөрөө л хайртай дуртай гээд явуулаагүй биз дээ. Чамаас хэдэн төгрөг авсаны төлөө би чиний хажууд үлдэж байсан нь үнэн. Тэгэхдээ чамаас болж, чамтай хамт байгааг мэдэгдээд би найз залуугаасаа больсон. Би энэ бүхнийг зүгээр тэр хэдхэн халтар төгрөгийг хаацайлах гэж хийсэн гэж бодож байна уу. Би чамд дассан байсан, чиний халамж, энхрийлэлд, намайг гэх эзэрхэг занд чинь би татагдсан байсан. Та хоёрыг зэрэгцүүлж байгаад бодож бодож би чамайг сонгоод үлдсэн байхад чи өнөөдөр ингэж ч ярих гэж.
- За тайвшир даа хайраа...би ч гэсэн адилхан л хэцүү байна. Булган надруу нэг ч ярьсангүй, бас дээрээс нь охиндоо худлаа ярьчихсан. Найз нь өнөөдөр охин дээрээ нэг очоод ирье, удахгүй ээ.
- Би өвчтэй байна Гамбаа, өдөр мундсан биш заавал өнөөдөр байхдаа яадаг юм, дөнгөж эмнэлгээс гарангуут шүү
- Би чамайг хагалгаанд ордог өдөр очно гэчхээд тэр чигтээ чамтай байлаа. Ээж нь хол байхад аав нь үзэгдэхгүй болохоор хадмууд ч гайхаж буруугаар бодвол яах юм. Манай хадам ээж гэж ёстой хэцүү хүн байдаг, аягүй л бол мөрдөж байгаад энэ байрыг тавиад өр дарах гэж охиныг ньявуулсныг мэдвэл яавч зүгээр өнгөрөөхгүй хүн
- Татлаатай хүн ямарч хэцүү юм бэ дээ. Би ер нь ямар тэнэг хүүхэн бэ, чиний хайртай хамгаас илүү ганцхан чамд хайртай гэдэг үгэнд чинь итгээд...яваа яв бушуухан тэр хэрэгтэйгэсэнлүүгээ яваад далдраад өг
- Чи хэнийд ирчхээд хэнийг хөөгөөд байна...наад шөлөө уугаарай. Охин дээрээ очихоо харин ч нэг чамаар хэзээ ч хориулахгүй шүү. Ялгуун хэт их ярьсандаа эмзэглэн суудлаа засаад: Нээрээ хэнийх нь юм бол. Хэнийх нь ч байсан дүүрч, анхнаасаа л Гамбаагийнх гээд зүтгэсэн энүүгээрээ дуусъя. Хайртай гээд л ул долоох нь холгүй гүйдэг байж ийм үед хаяад охинруугаа л явж байгаа байхгүй юу. Яахаараа ингээд савны гадуур нь болчихдог байнаа...новш гэж
****
Өвөө намайг харж байна уу? Нарангарвуу охин хөлөөрөө машинаа жийн өвөө дээрээ ирж гараараа даллачхаад буцаад явав. Өвөө охин хоёр салхилангаа ийнхүү тоглоомын газар ирж байгаа нь энэ. Аав нь ирж дагуулж явна гэснээс хойш нэг л дуу муутайунжгар байсан охиноо хараад нь эхнэр нь үглэсээр байгаад явуулсан нь энэ аж. Хөөрхий дөө нялх юм байгаан ээжийгээ санаж л байдаг байх даа. Эртээд нэг уйлаад ээжтэйгээ ярьснаас хойш дахин санаж байна гэсэнгүй шүү. Бэтгэрчих вий дээ ингэж байж. Зүгээр л идэж уугаад ч мөрөөрөө амьдарч болохоо байчихсан хорвоо юмуу даа. Урдны цагт сайхан байж дээ. Одооны залуус, энэ нийгэм маань юу л болоод байна даа. Хэчнээн залуус ингэж амьдралын эрхээр холдож байгаа бол. Нээрээ л Чандмаагийн хэлдэгээр би олигтойхон байгаад цагт нь сэтгэж чадсан бол ганц бие байхад нь гадагшаа явуулдаг байсан юм. Надад бүрэн боломж гарч байхад охин хүүхдийг хүний газар цөлөөд юүхэв болж л байгаа юм болох биз гээд нэг их хүчлээгүй орхисон нь миний алдаа байж. Үгүй энэ чинь тэгээд эмээ өвөөгөө баясгах гээд ийм хөөрхөн амьтан ирчхээд байхад юуных нь алдаа болов гэж.
- Ёоох өвөө би бүр халууцчихлаа. Ёстой гоё тоглосон... баярлалаа
- Болж дээ миний охин ундаа уух уу, одоо хоёулаа хоолонд орноо
- Өө ямар гоё юм бэ. Өвөө ээж маань одоо унтаж байгаадаа тиймээ, би маргааш яриад зөндөө гоё тоглосоноо хэлнээ
- Тэгээрэй, ээжийгээ олон удаа санаад байна гэвэл ээж нь хичээлээ сайн хийж чадахгүй шүү за юу миний охин
- Аанхан би одоо ойлгосоон. Ээжийгээ санахгүй тэгвэл ээж маань хурдан ирнэ тиймээ
- Тэгэлгүй яахав ийм ухаантай шүү. За ямар хоол идэх үү?
- Эмээгийн хийж өгдөг нөгөө том бөөрөнхий махтай, будаатай, байцааны салаттай
- За тэр нь ямар хоол байдаг юм болдоо өвөө нь мэдэхгүй юм
- Өө өвөөд мэдэхгүй юм байдаг гэнээ...хи хи хи. Өвөө хоёулаа хоолоо идчихээд хаачих вэ?
- Одоо харьдаг байх даа
- Аан өвөөгийн гэрт үү, манай гэрт үү. Сүхэд хэлэх үг олдсонгүй тэгтэл ч хажуугийн ширээнд сууж байсан жаахан охин уйлхад ээж аав нь хоёр талаас нь охиноо аргадах харагдана. Нарангарвуу тэр зүг харсанаа
- Өвөө энэ надаас том юм байж уйлаад байх юм тиймээ. Би лавдаг одоо том болчихсон болохоор ээж аавдаа уйлахгүй ээ.
- Миний охин гэрээрээ очмоор байна уу
- Уг нь очмоор л байна, би ээжийн авч өгсөн жижиг барбигаа мартаад ирчихсэн байна лээ
- За хоолоо тэгвэл сайн идээрэй хоёулаа ойрхон ирсэнийх гэрээр нь ороод гаръя
- Гоё доо гоё доо аав маань хараад гайхнаа тэ.
Зогсоо зайгүй элдвийг шулганан хажууд нь явах охиноо хараад
- Ядарч байна уу, өвөө нь үүрэх үү?
- Зүгээрээ би ядраагүй, манай гэр одоохон боллоо юу өвөө, хурдан явъя л даа, аав ажилдаа гараад явчихвал яах юм. Сүх нэг гэрлүүгээ утасдаж хэлэх гэснээ за яршиг Чандмаа мэдээж уурлана.
Чандмаа боорцог хайрангаа өчигдөр үзэж амжаагүй цуврал солонгос киногоо харан суутал хонх дуугарав. Үгүй энэ хоёр чинь ийм хурдан ирж байгаа юм байх хэмээн бодоод хаалга тайлбал Гамбаа зогсч байх нь тэр.
- Сайн байна уу та...гэсээр гэмшингүй гутлаа арчин орвол охин нь байгаа шинж алга. Охин унтаж байгаа юмуу, би өнөөдөр авч явдаг юмуу гээд
- Яаж нэг охинтойгоо санав. Чам шиг эцэг ер нь байна уу, хэзээ ирнэ гэчихээд хэзээ ирж байгаа юм. Биднийг гарч орж чадахгүй гэж бодоогүй биз, өвөөтэйгээ тоглохоор явсан
- Уучлаарай харин... хүлээвэл удах болов уу, хаана тоглож байгаа бол?
- Би яаж мэдэх юм...Гамбаа цайгаа уучхаад за би явъя даа, ойрдоо ажил ихтэй байгаа гэвэл хариу өгсөнгүй. Тэрээр гараад Сүхруу залгавал утас нь холбогдох боломжгүй байв. Иртэл нь хүлээж байхаар шийдэн тэр хавийн нэгэн кафе зүглэлээ.
Сүх охинтойгоо ярьсаар гэрт нь ирэн хонхыг нь дарвал удаж удаж хаалганы түгжээ мултрахад бүгд нэг нэгнээ гайхан ширтэж байснаа
- Гамбаа байна уу?, чи ингэхэд манай охиныд юу хийж байдаг билээ хэмээн ёжтой нь аргагүй хэлсэнээ түүнийг чи хэн бэ гэсэн шиг харвал Ялгуун махиралдсан чигтээ
- Юу..нөгөө юу, охин дээрээ очоод ирье гээд гарсан. Би би...Сүх охиноо хөтлөн цаашаа эргэлээ. Ялгуун бушуухан утсаа шүүрэн Гамбааруу залгаад
- Байна уу...чи хаана байгаа юм, охин дээрээ очно гээд байсан яасан, сая танай хадам аав охин хоёр чинь ирээд явсан...
- Юу, чи яах гэж хаалга тайлж байгаа юм, тэнэг юмуу чи. Тэрээр ингэж хэлээд утсаа таслан: Ёстой болдог үеэрээ очиж дээ. Одоо би юу гэх үү, Гамбаа хүү аргатай даа, хадам аав хойно учиртай болохгүй бол ээжтэй л хуйвалдахаас. Өнөөдөр хүлээгээд дэмий боллоо, юугаа хийж очдог байнаа хэмээн үглэсээр яаран гарав.
- Өвөө энэ манайх биш юмуу, яагаад өөр эгч байгаа юм бол?
- Миний охин ядарчихлаа, эмээдээ хэлж болохгүй шүү, хэлбэл эмээ нь уурлана, алив өвөө нь тэвэрье
- Хэлбэл эмээ аавыг загнана тиймээ, аав муухай аав...
****
Идэрээ тохирсон ёсоор Булганыг сургуульд нь оруулан, мөн хими цэвэрлэгээнд хүлээн авагчаар ажилд оруулж өгөв. Эхэндээ бүх зүйл түүнд хэцүү байлаа. Гамбаагийн хэлсэн үг, Доогийгийн гаргасан авир, дээрээс нь хичээлээ сайн ойлгохгүй, хажуугаар нь ажилдаа дадлагажих, нойрны солио нь арилаагүй. Хамгийн гол нь сэтгэл санаа нь нэг л тогтож өгөхгүй зовоох аж. Энэ хооронд Гамбаа түүнрүү нэг ч удаа залгасангүй, охин нь ээжээ хурдан ир л дээ санаад байна гээд уйлхад өөрийн эрхгүй даган уйлж нулимсаа нууж билээ. Эрэгтэй хүнийг үзэн ядаж байна, амьдралд чин үнэнч юм байдаггүй юм гэж үү, би ямар тэнэг юм бэ, өнөөдрийг хүртэл Гамбаагийн хэлсэн үг бүхэнд итгэж ирсэн. Арай ч дээ яаж байна гээд ядаж таван үг биччихэж чадахгүй байхдаа яахав дээ. Дугаар мэдэхгүй гэнэ биз, хүсвэл гэрээс утасдаад л авах юмыг, үгүйдээ гэхэд найзынхаа утсыг мэдэж л байгаа ш дээ, гомдмоор юм. Тэгтэл хаа хамаагүй найз нь гэх Идэрээ адилхан л эр хүн намайг найзынхаа эхнэр гэж ингэж тусалж байдаг.
Булган утсанд нь мессеж ирэхэд цагаа харвал аль хэдийн шөнө дунд болсон харагдана. Хэнээс ирж байгааг нь төвөггүй ойлгоод өмнөх таагүй бодолуудаасаа сая салан нэгэнтээ суниагаад дэвтрээ хураан ороо заслаа. Хүний амьдрал гэж нээрээ таашгүй сонин юм. Хэзээ би дахин эр хүнд итгэдэг болох бол. Охин дээрээ л бушуухан очих юмсан.






Сэтгэгдэлүүд:
Харшил хөдлөөд эм уусан чинь дүнгүйрээл унтаа сэрүүний хооронд боломж л гаруул унтаастай...тэгсэн ханиад хүрээд, бас ядаж байхад хордлого аваад хэд хоног нээтээс холдсон.
Бараг сар амраагүй байжийгаад нэг хоногийнхоо амралтыг авч ирээд одоо ажилдаа ингээд орж байгаа минь энэ шүү...
yagaad bichlegee oruulahgvi eldew ym hoocoldood bgaan be gaihmaar ymaa.ooroo mongo hoocoldood bga bol ene ajlaa neg moson bolioch dee...
уучлаарай таны сэтгэгдэлийг ойлгосонгүй...мөнгө хөөцөлддөггүй хүн байдаг юмуу...эхлээд шалтгааныг нь мэдээд дараа нь үг хэлж байгаарай залуу хүн цаашдаа олон хүнтэй харьцана шүү дээ...
boljmoroo amjilt
энэ Гамбаа гэж нэг юмыг бодохоор л уур хүрээд байх юм,
Boljko minee biye bod!
Odoo zugeer uu biyee sain bodooroi boljko egchee .. amjilt
хуурамч хүнээр хорвоо дүүрэн, хаа нэгтээ үнэнч хүмүүс байгаа даа.
huleesen ch gesen saihan zohiol unshij baigaadaa bayartai bna aa...
Boljkodoo biyee bodoj sain untaj, amarch tenhrehiig husye!
Urgeljlelii n bichsend mash ih bayarlalaa