Шилдэг мэндчилгээний уралдаан

Шилдэг мэндчилгээний уралдаан

 

Та бүхнийг мэндчилгээний уралдаанд оролцож өөрийн

авъяас чадвараа сорихийг урьж байна.

 

Нэг. Танилцуулга

МобиМЕДИА-аас зарлаж буй энэхүү уралдаан нь хэн хамгийн сайн мэндчилгээ зохиохыг шалгаруулах зорилготой бөгөөд оролцогч нь өөрийн зохиосон хэдэн ч мэндчилгээгээрээ оролцож болно. Шалгарсан бүтээлийг МоbiMEDIA, DailyFun үйлчилгээгээр хэрэглэгчдэд хүргэх ба зохиогчтой нь цаашид хамтран ажиллах санал тавих болно.

 

Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага

Мэндчилгээг А4 цаасан дээр үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, Arial Mon фонтоор бичсэн байна. Бүтээлдээ өөрийн овог, нэр, нас, хүйс, эрхэлсэн ажил-сургууль, холбоо барих утас, хаяг, огноог тавьсан байна. 1 мэндчилгээ 8 мөрт байх ба мэндчилгээгээ юунд зориулсан мэндчилгээ болохыг гарчиг тавьж заасан байна. Жишээ нь дараахи төрлөөс сонгож болно.

     Мэндчилгээний төрөл

1. Төрсөн өдрийн, Найздаа, Талархлын

2. Өдөр тутмын /Өглөөний мэнд, Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Сайхан амраарай/

3. Баяр ёслолын /Эх үрсийн баяр, Наадам, Улс тунхагласан, Шинэ жил гэх мэт/

4. Хайрын /Ханьдаа, болзоо, уучил, хуримын ... /

5. Хошин

6. Эротик /Зөвхөн насанд хүрэгсэд оролцоно/

 

Гурав. Дүгнэх журам

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны комисс шүүнэ. Оролцогчийн илгээсэн мэндчилгээний агуулга, чанар, тооноос хамаарч дүгнэх болно.

 

Дөрөв. Шагналын сан

Шилдэг мэндчилгээ зохиогч:

1-р байр нэг.    50.000 төг, M-Club ваучер

2-р байр нэг.    40.000 төг, M-Club ваучер

3-р байр нэг.    30.000 төг, M-Club ваучер

Тусгай байр тав. 10,000 нэгж, M-Club ваучер.

 

Тав. Хугацаа, холбоо барих

2009.04.16-аас 2009.04.30 хүртэл бүтээлийг хүлээн авч 2009.05.05-нд шагналыг гардуулна. Бүтээлээ цахим хэлбэрээр mbs@mongolcontent.mn хаягаар явуулна. Хэвлэмэл байдлаар өгөх бол доорхи хаягаар илгээх буюу биеэр авчирч өгч болно.

Хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, EXE Plaza, 4 давхар, МобиМЕДИА-д. Лавлах утас 99091074.

 

Зургаа. Бусад

Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээлээр оролцох ба бусдын бүтээлийг ашиглаж үл болох бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг уралдаанд оролцогч хувь хүн бүрэн хариуцна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг МобиМЕДИА нь үйлчилгээндээ ашиглаж олон нийтэд хүргэх эрхтэй болно.

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2009-04-15 15:22:34
Та бүхэндээ томоос том амжилт хүсье. Өмнөх тэмцээнээс манай Одгэрэл бүх шагналыг нь түүж байсан билээ...
2. Жиргээ | 2009-04-15 15:47:39
Odgerel gej xen yamar nertei blogchin bilee? tanij avii
budaa idex gesiimaa
3. HEXE (зочин) | 2009-04-15 15:48:42
ene uraldand chni orood vzdeg yum bilvv sonirxoltoi l yum
4. *NICE LADY* | 2009-04-15 18:37:59
budeerei orooroi, amjilt shuu
5. Энгийн үг | 2009-04-16 04:08:45
neg l sain oilgodoggui ee chin setgeliin ugtei mendchilgee yumuu usvel zurag hurug uu?
6. Болжмор | 2009-04-16 07:52:54
Жиргээ: Тарчлаан шүү дээ...хэхэ
Хэхэ: Тэгээрэй за...үүнийг хүн бүхэн чадна шүү дээ...
Найс лэди: Чи ч бас орооч...хэхэ

Энгийн үг:...чин сэтгэлийн үгтэй мэдчилгээ миний дүү
7. zul (зочин) | 2009-04-16 13:58:01
tlt...
8. Я.Одгэрэл | 2009-04-16 14:07:04
ААН ТИЙН.
ӨГҮҮЛЛЭГ ШҮЛГИЙН УРАЛДААНД НЬ ОРООД ХАМАГ ШАГНАЛЫГ НЬ ТҮҮЦЭН.
БОГИНО ӨГҮҮЛЛЭГ 1-Р БАЙР 100,000 ТӨГ
ШҮЛЭГ 2-Р БАЙР 60,000 ГЭХ МЭТ ХЭ ХЭ
ОДОО ОРОХГҮЙ ЭЭ. ИЧМЭЭР Ш ДЭЭ.
ДАХИАД ТҮРҮҮЛЧИХНЭ. /хихихи /
9. boljmor (зочин) | 2009-04-16 15:04:27
www.boljmor.tk-орж байхыг хүсэж бна
10. Amuck | 2009-04-16 15:24:35
hey ene deed taliin tolgoi heseg deer bgaa banner shig uymiig yaj tavidagiin heleed ogoh hun bnuu.
11. Oyuna | 2009-04-17 10:49:43
САЙН БАЙЦГААНА УУ? МАНАЙХААН БЛОГИЙН ЭЗЭН БОЛЖМОР БҮСГҮЙН БИЕ НЭЭХ ИХ БИШ ЖААХАН ЧИЛЭЭРХЭЭД БАЙГАА ГЭНЭ. ТА НӨХДӨД МЭНД ХҮРГЭЭД ТУН УДАХГҮЙ ИРНЭЭ ГЭЖ ХЭЛҮҮЛЖ БАЙНАА.
Mobicomtoi hamtarchihav uu?
13. ЗОРИГТ8 | 2009-04-18 20:49:46
би мобигийн хэрэглэгч биш..Оролцохгүй ээ...илэн далангүй хэлэхэд..
хэ хэ
14. Zochin A (зочин) | 2009-04-18 21:05:48
Мобимедиа хүмүүсээс санаа авах гэж байгаа нь энэ. Буруу ч юм биш л дээ. Хэн хэндээ ашигтай л юм. Моби нь сайхан мэндчилгээний үг авч хэрэглэгчиддээ тарааж мөнгө олоод, зохиосон хүн нь 8 мөртөө худалдаж..
15. zochin (зочин) | 2009-04-19 06:15:25
hi.http://www.medeelel.com/ iishee neg orood haraarai. bas neg huurhun huud tuslaach.
16. zula (зочин) | 2009-04-20 07:04:26
hunii oyunii hudulmuriig yamarch baga uneldeg yum
17. oogii (зочин) | 2009-04-21 17:14:27
amjilt husie
18. ookoo (зочин) | 2009-04-21 17:35:58
yagaad bichlegee oruulahgvi eldew ym hoocoldood bgaan be gaihmaar ymaa.ooroo mongo hoocoldood bga bol ene ajlaa neg moson bolioch dee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.