Зиа сайн байцгаана уу?, Орой явж байгаад уучлаарай. Зүгээр биз дээ хөгшөөн гэхэд цаад өрөөнөөс гарч ирж байсан Идэрээ
- Зүгээрээ, юу хийж яваа юм
- Хөөх өнөөх чинь хүүхэн хараад зангаа хувиргаад байна уу даа. Хэзээ танайд асууж, ажил болгож ирдэг байлаа даа. Найз нартайгаа ингэхгүй шүү...ха ха ха. Маргааш амралтын өдөр биз дээ, бид хоёр хэдэн хүмүүстэй жаахан цохиж байгаад салаад ойрхноор нь танайхруу зүглэчихлээ .
- Аан тийм байх, юу сонсчхоод ирж байгаа бол, чамайг мэдэхгүй биш Доогий...
- За за найзыгаа тэгдэг юмуу. Энэ бас дуугүй байж байгаад айн. Тэр яахав ээ шинэ хүнтэйгээ танилцуулахгүй юмуу энэ чинь. Идэрээ хэлээгүй юу гэсэн шиг мушигнан инээгээд
- Булган манай багын найзын эхнэр дээ. Тэгтэл ч орж ирсэнээсээ хойш ам хуурайгүй байсан арай жижгэвтэр биетэй хөдөлгөөнтэй байрын залуу нь
- Дуудах нэр минь Доогий
Дуулах дуу минь Эр бор харцага
Харъя гэвэл царай байна
Тэврий гэвэл бие байна
Наргих ёстой газраа наргисан шиг наргичихна
Намайг гэсэн бүсгүйг хайрласан шиг хайрлачихна...гээд чанга чанга инээхэд нөгөө хэд ч зэрэгцэн инээвэл өнөөх царайлаг залуу түрүүнээс хойшдуугүй байснаа
- Гээгээ гээд гараа сунгав. Тэр оройг Доогий ёстой л хөгжөөх шиг боллоо. Булганы дотор ч овоо онгойгоод түрүүхэн бодолд дарагдан байсан нь ор тас мартагдав. Нэлээн халж, цаг ч их орой болсон байх аж. Доогий өмнөхөөсөө хэд балгасанаа Булганы өөдөөс харан нүдээ ирмээд
- Харих гэсэн энэ зүгээс Монголын үнэр үнэртээд, аргагүй л ирээд удаагүй байсан юм байна. Монголынхоо салхийг санаж байна шүү, нэг амтлуулчихгүй биз гэхэд Булган яриаг нь үл ойлгон сүүмийсэн нүдээр инээмсэглэн харвал Идэрээ
- За Доогий үг чинь хэт олшроод байна шүү, манай найзын эхнэр гэж би хэлсэн байхаа
- Нөхөр нь хамт байхгүй байгаа гээ биз дээ. Тэгэхээр ямар хамаа байна. Булгаан чамд л гэж хэлэхэд бушуухан над шиг сайн залуутай дотносоод авсан нь дээр шүү хэмээн үгээ зөөж ядан дультрайтан мөрөөр нь тэврэн авахад сая учрыг ойлгон үргэсэн туулай адил ухасхийн босоод түүнийг алгадан
- Чи намайг хэн гэж бодоов айн, арчаагүй амьтан гээд, уучлаарай би түрүүлээд унтлаа хэмээн нөгөө хоёрт хандан өрөөгөө зүглэв. Гээгээ, Идэрээ хоёр инээдээ барьж ядаж буй бололтой
- Ээ хайрхаан ааштай дамшиг ирж, бүр ч хорхой гозолзуулчихлаа. Доогий хүүгийн хараанд нэг орсон хүүхэн тийм ч амар мултардаггүй юм даа хэмээгээд нөгөө хоёрыг даган худлаа инээн алив нэг ууцгаая гээд асган цутганхундаглав.
- За та хоёр жаахан суувал суу, би маргааш ажилтай унтлаа. Сураагүй биш наанаасаа юм аргалаад унтацгаачихаарай.
- Хүүе Гээгээ энэ охин ямар байна, дажгүй байгаа биз, эсвэл би согтуу нүдээр гайгүй болгож хараад байна уу
- За унтаа унт. Юу гэж бодож байгаа бол, чи одоо жаахан тавьтартай согтоход яадаг юм.
- Юу ч гэж бодсон яадаг юм, тэгэхдээ таалагдаад байгаа нь үнэн юм чинь. Гээгээ Доогийгийн яриаг сонсч байснаа унтаад өгөв. Харин Доогий хэсэг ганцаараа суун ярьж байснаа гэрлээ унтраан хэвтвэл Булган өрөөнөөсөө гаран бие засахаар ариун цэврийн өрөөнд орж байгаа харагдана.
****
Чандмаа угаалга, цэвэрлэгээ, хоол унд гэсээр охиноо нэг харвал Нарангарвуу сэрчихсэн гунигтай нүдээр хэн нэгнийг хайх мэт хэвтээ харагдав.
- Өө эмээгийн охин сэрчихсэн үү, өлсөж байгаа биз дээ, алив нааш эмээдээ ир. Охин толгой сэгсрээд хөдөлсөнгүй. Чандмаа дуртай чикопайг нь өгөөд уур нь хүрч Гамбааруу залгавал сая нэг утсаа авав.
- Чи чинь одоо эрүүл юмуу өвчтэй юмуу, өдөржин хүүхэд харуулаад...юу, хаана гэнээ. Тэгээд утсаа аваад хэлчхэд яадаг юм. Үгүй тэгээд танай найзын эхнэр хагалгаанд орох чи охиндоо худлаа яриад өдөржин хүлээлгэхээс тийм чухал юмуу. Дүүрчихсэн тэнэг толгой тэр чигтээ яваарай чи...тэрээр утсаа тавьсан ч тайвширсангүй. Юу юу гэнээ, үгүй ер... Хэзээдээ хажууд нь хүрээд ирсэн юм Нарангарвуу эмээгийнхээ хормойноос зууран:
- Эмээ аав юу гэж байна, аав маань хэзээ ирнэ гэж байна?
- Мэдэхгүй ээ мэдэхгүй, ирэх ч юмуу, үгүй ч юмуу. Ер нь чамайг гэж тоож байгаа нь хаана байна. Эмээгээ гэнэт уурлахад айсан уу, аавыгаа ирэхгүй нь гэдгийг мэдээд гомдсон уу охин чимээгүйхэн мэгшиж эхлэв. Чандмаа сая охиндоо уураа гаргасанаа санаад алив миний охин эмээдээ ир, энэ нэг тэнэг залуугаас болж охиноо айлгачихлаа хэмээн аргадахад Нарангарвуу охин улам чанга эхэр татан уйлж
- Эмээ...би ээжийгээ санаад байна, мөөмөөгөө санаад байна, мөөмөө хэзээ ирэх юм бэ. Миний ээж хэзээ ирэхийг асуугаад өг л дөө, би ээжийгээ ирвэл дахиж уйлахгүй, бас үгэнд нь зөндөө сайн орно. Мөөм өө...мөөмөө.
- Миний охин тэгдэггүй юм, ээж нь удахгүй нисээд л ирнэ, за алив. Үгүй чи надад нэг жаахан туслаад өгдөг болоосой
- Чамайг хэн том дуугарч хүүхэд зандар гэсэн юм. Алив миний шар охин өвөөдөө ир, ийм хөөрхөн том охин чинь хэзээ ингэж муухай уйлж байлаа даа. Өвөө нь морь болъё, яадаг хүмүүс вэ охиныг минь уйлуулаад гээд хөтлөн нулимсыг нь арчаад нуруун дээрээ суулган дөрвөн хөллөн мөлхөхөд саяхан ээжийгээ нэхэн уйлж байсан охин нүдэн дэх доголон нулимс нь арилаагүй байж хөгжин өвөөгийнхөө хүзүүнээс тас зууран жүү жүү...хэмээн ход ход хөхрөх аж.
- Охин ер нь яагаад гэнэт явах болчихов. Тэгээд их л дургүй явж байгаа харагдсан. Арай энэ хоёр салж сарнисан юм биш байгаа даа
- Үгүй байлгүй дээ хө, залуу хүн сурч боловсрох хэрэгтэй, хүргэн охиныг хэл устай болохоор нь хөөцөлдөж байна гэж ярьж байсныг сонсоо биз дээ
- Чи нээрээ дүүрчихсэн амгалан хүн шүү. Одоо байхгүй хооронд нь байр савыг нь янз бүр болгочих вий дээ. Надад нэг л хар буугаад байх боллоо
- Охины нэр дээр байгаа юмыг хэн л яав л гэж. Тэгээд ч чи бид хоёр байна, эгч нь ч байна. Битгий ингэж юм болгоныг хар буруугаар санаж бай гэж би чамд мөн олон хэлэх юм даа.
- Хнн...чи гэнэн цагаанаар бодоод гийгүүлсэн юм чинь юу байна. Насаараа л нягтлан хийлээ, чамаас олигтой юм байсан бол өдийд арай ч ингэж явахгүй байх. Чи л ганцаараа ариун үнэнч хүн, чамаас бусад нь бүгд л идэж ууж байна. Үнэнч явлаа гээд хэдэн хоосон шагналын хуудаснаас өөр юу чамд байна
- Чандмаа минь ингэж ярьж болохгүй. Чи бид хоёр охидоо, зээ нараа сайн сайхан явуулъя гэж бодож л байвал мөрөө бүтэн байлгах ёстой юм шүү. Тэгж ч буяндаабузар хийгээд үр хойчынхоо амьдралыг хар нүгэлд унагаад юу хийхэв. Хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байгаа биз дээ хө
- Хэ цэс, танай лам ах та хоёр л ингэж гийгүүлж байгаа байх. Бусад нь ч сонсвол хөх инээд нь хүрэх биз одоо цагт
- Чи чинь хэзээдээ ийм болчихоо вэ, уг нь гайгүй юмсан
- Хэзээсээд байх юм байхгүй ээ, охиноо харахаар өр эмтрээд байх юм. Эх үр хоёрыг салгаад, хоёр талд хуурай бэтгэрээд ямар л олиг байв гэж. Хэлэх ч үг олдохгүй юм...хэмээн нүүрээ дарвал
- За тайвширдаа хөгшөөн, ямар ганцхан манай хүүхэд явж, ганцхан энэ хоёр минь холдож байгаа биш. Тэгээд ч тэр Америкт гарч сурах боломж тэр бүр хүн бүхэн гараад байхгүй. Үхэл зовлон тохиолдсон биш муу ёр байгаа хө. Алив унтая.
****
Булган бие засчхаад дотор нь муу байсан тул галын өрөө орж хүйтэн ус аваад хэд сайн залгилан хана түшин явсаар өрөөндөө оров. Хаалгаа хаан түгжээд орлуугаа явах гэснээ гадаа тусах сарны гэрэл нэг л тунгалаг сайхан харагдахад цонхон дээр очин: Охин минь дээ ээж нь чамайгаа ямар их санаж байнаа, аав нь өөр хүнтэй болсон бололтой, ээж охин хоёр алзахгүй ээ...ямарч худал хуурмаг хорвоов дээ хэмээн шүүрс алдахад гэнэт араас нь нэг хүн тэврэн авч архи үнэртүүлсэн өмхий амаар
- Худал хуурмаг орчлон гэж бас мэддэг байсан юмуу хэмээгээд үнсэж эхлэв. Булган ЭЭЖЭЭ хэмээн байдгаараа орилон гараас нь мултрахыг оролдсон ч дийлсэнгүй. Тэр хоёрыг түжигнэх чимээнээр Идэрээ босон хаалгыг нь түлхвэл цоожтой байлаа.
- Хүүш чи наад хүүхэндээ хуруу хүрсэн л байх юм бол би чамайг ална шүү. Тэгтэл ч Гээгээ нойрмоглон босч ирээд сая учрыг ойлгон Идэрээтэй хамжин хаалгыг эвдэхээр үзэж тарав. Булган өрөөндөө орилсоор. Доогий улайран дайрсаар хүч мөхөс Булганыг орлуу түлхэн хоёр хөхийг гарган шүлэнгэтэн үнсэж өмдөө шувталтал хаалга эвдрэн тэр хоёр орж ирээд Идэрээ цохиод авлаа.
- Чи юун сүртэй юм чиний хүүхэн юмуу, эсүүл найзын эхнэр гэчихээд өөрөө санаатай байна уу...Идэрээгийн нударга дахин буухад Гээгээ арайхийн салган
- Тайвшир...тайвширцгаа л даа. Хаана байгаагаа мэдэцгээж байна уу. Идэрээ тэрүүгээр холхин тайвшрах гэж ядан Доогий амаа арчин муухай харан амандаа хараал урсган Гээгээ голд нь тэр хоёрыг дахин ойртох вий хэмээн тамхи баагиулан суухад, Булган өрөөндөө уйлах дуулдахад Доогий
- Юундаа уйлаад байгаа юм, чимээгүй байгаач...хэмээн хашгирахад Идэрээ юу гэнээ чи хэмээн ухасхийх тэр агшинд хаалга цохих нь тэр. Хормын төдий гурвуулаа өөд өөдөөс харвал
- Хаалгаа хурдан тайл, цагдаа байна, дуудлага аваад ирлээ гэх нь тэр.






Сэтгэгдэлүүд:
manai zaluuchuud ch arai ch iim bishde muuhai yuma tee
boljkoo tvrvvchiin shvvmjileliig bitgii toogooroi chnii medeelel xvchtei blaa amjilt
chi bol sonirxlooroo yumaa xiij bn ed nar sanal ugch shvvmjlex eostoi gej bodoo l ajilaa vrgeljlvvleerei amjilt
эрэгтэй хүмүүс ёстой муухай
tsagdaa hurdan irsen bna sh dee, duusaj baigaa baih geed.
Duu ni yaahvee manaachiihaa ajliig hiigeel bjiin
boljko maani jaahan yadarsan suragtai,
bie sain bodooroi.huleegeed l bj baiy.chi eruul bval bid hed chini saihan yum unshij bayrlana shuu.take care.
daraagiinh ni hurdan bicheerei amjilt husie
za tegeed huurhii muu bulgand ymarhuu berhsheelt amidral tulgarahiig bas tesen yadan huleej l bgaa shuu.
yunii turuund turgen edgeerei
ymar zalxuu yum be, xumuusiig xundeldeggui xun be. oguullegee exelj bichij duusgaad xund xurgexed belen bolloo gej uzsen uedee oruulax yostoi xemjeegeer ni oruulaad bj boldoggui yumu. unshix gej orj bgaa xumuusiin tsagiig xundleechee.ene oguullegiig unshixaad daxij blgo ru chini oroxguiee
(yaj huleej shavduulahiig ni haray gesen aytai) zugeer sh de haaya neg shuumjluulj baihad...shuumjlel magtaal hoyriig adil huleej avch suraarai ...ih gomdomhoi bololtoi yum uneniig helhed...shuumjlel daaj chadahgui bol uuriiguu uhsend toots gej medehuu???
Сэтгэгдэл үлдээх: