МОБИКОМ КОРПОРАЦИ ШВЕДИЙН ЭРИКСОН КОМПАНИТАЙ ХАМТРАН ХӨДӨЛГӨӨНТ ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Үүрэн телефоны анхдагч оператор Мобиком Корпораци нь Шведийн Эриксон компанитай хамтран эх орондоо анх удаа HSPA /High Speed Packed Access/ технологийн өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг нэвтрүүлснээ албан ёсоор зарлалаа. Ингэснээр Монгол улсын нийт хүн амын 50% нь оршин суудаг Улаанбаатар болон Эрдэнэт, Дархан зэрэг хүн ам ихээр төвлөрсөн хотуудад энэхүү сүлжээгээ хүргэн өөрийн хэрэглэгчиддээ хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг хүргэхэд бэлэн болоод байна.

Дэлхий нийтийн тэргүүлэх технологи болох HSPA/High Speed Packed Access/ нь сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэн олон талт үйлчилгээний холболтыг хийх боломжийг олгох төдийгүй холбогдох хугацааг түргэсгэх, мэдээлэл дамжуулах хурдыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү шинэ сүлжээ нь Мобикомд өндөр хурдны хөдөлгөөнт интернэт холболт, видео яриа, мултимедиа мессэж болон бусад нэмэлт олон төрлийн шинэ үйлчилгээг үзүүлэх боломж олгож байгаа юм.

Шведийн Эриксон компани нь радио сүлжээний нийлүүлэгчээр ажиллахаас гадна сүлжээний өргөтгөл, сүлжээний системийн холболт, сүлжээний чанарыг сайжруулах зэрэг үйлчилгээг цаашдаа ч хариуцаж ажиллахаар талууд тохирчээ.            Мобиком Корпорацийн ерөнхий захирал Д.Болор хэлэхдээ “Энэхүү технологийн шинэчлэл нь Мобикомын “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” гэсэн зорилтын хүрээнд хэрэглэгчиддээ үргэлж хамгийн дэвшилтэт үйлчилгээг хүргэнэ гэсэн зорилгын биелэлт болж бидний ажлын нэг хэсгийг харуулж чадлаа. Мобиком нь Монголд үүрэн холбооны үйлчилгээг үзүүлсэн анхны оператор байсан бол одоо Монголд анх удаа хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Дэлхийн хэмжээнд үүрэн холбооны сүлжээний чанарын үзүүлэлтээр ямагт дээгүүр явдаг Эриксон компани нь удаан хугацаанд манай хамтрагч байж ирсэн нөгөөтэйгүүр 3,5G технологийн талаар ихээхэн туршлагатай учир энэ төслийн хамтрагчаараа сонгоход хүргэсэн” гэлээ.

Эриксон компаний Зүүн Европ болон Төв Азийн бүсийн Ерөнхийлөгч Жан Кэмбел хэлэхдээ: “Монгол улсад анх удаа 3,5G технологийг нэвтрүүлсэн түүхийг Мобикомын хамтрагч болон бичилцэж байгаадаа бид туйлын их бахархаж байна. Өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ нь Монголын хэрэглэгчдийг дэлхийн түвшиний харилцаа холбооны хөгжилд илүү хялбараар хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж ярилаа.  

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Жиргээ | 2009-04-14 15:03:49
Negt shuu!
uu za inf-d teenQ
2. bbaasanjargal | 2009-04-14 15:14:06
Гэхдээ л МОБИ өөдгүй. Анх нэг нэгж 250 байдаг байсан ш дээ. Бусад үүрэн телефон гарч ирж өрсөлдөөн үүсгээгүй бол өдийд нэг их гийгүүлээгүй л байх болов уу
3. sondor (зочин) | 2009-04-14 15:17:02
Reklamnaya pauza
4. embi | 2009-04-14 15:29:55
3,5G сайхан эд байна лээ. удахгүй бүх нийтийн хэрэглээ болох бизээ
5. TomDarga | 2009-04-14 15:33:05
yun surtalchilgaaa be? shal balai yumaaa
6. Zzz (зочин) | 2009-04-14 15:38:43
Хамгийн их хэрэглэгчидээ шулдаг компанийг сурталчилдаг нь юув дээ.Мобиком чамд мөнгө төлөө юу.Шад дургүй хүрчихлээ.
7. Ваагий (зочин) | 2009-04-14 15:40:22
Шал дургүй хүрчихлээ.
8. Тseegii (зочин) | 2009-04-14 15:51:20
Таны блогоор би байнга ордог хүмүүсийн нэг заримд нь сэтгэгдэлээ үлдээдэгээ.Гэхдээ та битгий дахиж иймэрхүү зүйл тавиарай.Та өөрийнхөө бичдэг зүйлээ,блогоор чинь байнга ордог хүмүүсийнхээ унших дуртай тэр л зүйлээ бичиж байгаарай.
9. smile (зочин) | 2009-04-14 16:11:13
shaal teneg yum. arail heterhii reklamdchihjee. uul ni minii hamgiin ooloh yumgui unshdag blog yum bgaamdaa............
10. 35 | 2009-04-14 16:59:50
Гар утсаа модем болгон ашиглаж болж байгаа юу
11. amatory (зочин) | 2009-04-14 18:34:46
1 mail shalgakhad 2 tugrug ch gekh shig. Ugaasaa mobi bol tasarkhai shuldag. Shal utgagui mobi-g surtalchilaad khereggui dee.
12. 35 | 2009-04-14 18:55:26
Жи мобайл энэ талаараа мобигоос түрүүлж яваа юмдаг ууд аа
13. Жижиг дарга (зочин) | 2009-04-14 19:07:07
Чамайг америкад байдаг гэж боджээсий үгүй юмуу
14. beegii (зочин) | 2009-04-14 21:52:40
ugaasaa dandaa iim hachin yum bichej bdag shdee.chadah yumaa l hiij bai gej helii.
15. chinguunjav | 2009-04-14 22:58:05
Сайн уу? Болжморхоон
16. tungaa (зочин) | 2009-04-14 23:39:58
eejee hurdan ireerei uguullegee urgeljluulehgui yu reklamdaa ve busgui ??? ene olon humuust hariu uguhgui yumu? demii yum oruuljde ...naad mobi chine soyltoigoor bidniig hangalttai shulsan... boloo yum bishu...bid nart damjuulj baigaa shigee mobi-giin udirdlagat damjuulj chadval ulamjlahiig bodooroi
17. tungaa (зочин) | 2009-04-14 23:41:14
eejee hurdan ireerei uguullegee urgeljluulehgui yu reklamdaa ve busgui ??? ene olon humuust hariu uguhgui yumu? demii yum oruuljde ...naad mobi chine soyltoigoor bidniig hangalttai shulsan... boloo yum bishu...bid nart damjuulj baigaa shigee mobi-giin udirdlagat damjuulj chadval ulamjlahiig bodooroi..
18. tungaa (зочин) | 2009-04-14 23:41:35
eejee hurdan ireerei uguullegee urgeljluulehgui yu reklamdaa ve busgui ??? ene olon humuust hariu uguhgui yumu? demii yum oruuljde ...naad mobi chine soyltoigoor bidniig hangalttai shulsan... boloo yum bishu...bid nart damjuulj baigaa shigee mobi-giin udirdlagat damjuulj chadval ulamjlahiig bodooroi..
19. bunjuu (зочин) | 2009-04-15 00:44:57
Hun uuriin site-n deeree yu niitleh ni uuriinh ni erh. ta buhend bugd taalagdah albagui gej bodno. Heregtei zuilee unshaad garhad buhimdah yu baihav. Deer durgui hurchihlee gej bichsen humuus zohiolchoo, daraa daraagiin orj ireed unshih humuusee hundelj bolohgui yu. iimheen yuman deer baga zereg tevcheertei handaad ochuuhen soyoltoi baihad hetsuu yu? tertei tergui ene hun chini uuruu ajiltai, bainga bidend zoriulj bichih ch albagui, harin ch udii tudii sain saihan zuils bichij bidniig bayasgaj baigaad ni, bid yamar ch une tulburgui hurdal bushuul gej shahaj shavduulah nemerteigeer bainga bichuulj unshij baidagtaa bayarlaj, bainga talarhlaa ilerhiilj yavah yostoi bus uu? boljmort gej helhed Uguullegiig chini amtarhan unshij baigaa shuu, bayarlalaa
20. 123 (зочин) | 2009-04-15 02:34:28
bunjuu guai yu ch dolidognuur yum be de,hen ch gesen hussen yumaa hh albatai ch gesen hh chadah yumaa hj bai gej helmeer bna.mobikom ugaasaa deerhi humuusiin helsen shig mgl chuudaas hereglegchideesee bishgui neg idej bga soyoltoigoor.reklamdah yumaa olj yadah yum gehde uguuleguud ni dajgui shuu.yahaw amjilt
21. Болжмор | 2009-04-15 03:06:22
Ороод гарсан та нартаа баярлалаа. Би Мобикомын гэрээт ажилтан юм л даа. Энэнээс өөр тайлбар алгаа...уулаарай
22. HEXE (зочин) | 2009-04-15 04:27:48
bi demjij bn a medeelel xvnd ilvvdexgvi swedtei xamtran xudulguunt internet tawina gedeg ix sain xereg bjee minii xuwid l law chuxal medeelel bn
23. sarnai (зочин) | 2009-04-15 05:56:04
hun neg l zangaaraa baihad zvgeer dee. svvliin ved ene blogruu oroh sonirhol ulam l buurj bn. heterhii ert ih zan suuj bn daa hvvhee. magtaal saihan ch daaj yvah ni hetsvv dee.oor yu ch helehev dee mobigiin ajiltan egee
24. sarnai (зочин) | 2009-04-15 05:58:21
ene olon unshigchidiin hvcheer odii zeregtei yvaagaa bvv martaarai. unshigchidgvi bol chi hen ch bish. uur chin hvreed ustgaad hayasan ch bolnoo hvvhee. hehe.boljmor jirgedeg bolohoos hutsdaggvi shvv dee
25. Болжмор | 2009-04-15 06:07:29
Сарнай уучлаарай юундаа тэгж дургүй чинь хүрсэнийг мэдэхгүй ч ямартаа ч уучлал гуйя. Харин би одоогоор их зан гаргаад байхаар хүнээс илүү юм хийчихээгүй байгаа болохоор тэгэх шаардлага алгаа. Уншигчидынхаа хүчээр бичлэгээ бичдэгээ би хэзээ ч мартахгүй ээ, алдас болох байгаадаа хайн...баярлалаа. Аан тийм бас сэтгэгдэл устгадаггүй юмаа.
Энийг ямар нэгэн маргаан үүсгэх гэж бичсэнгүй, бичихгүй бол бас л болохгүй биз дээ тэ...хэхэ
26. angelic_universe | 2009-04-15 08:36:42
Өгүүллэг өгүүллэг.... ерөөсөө л та бүхний Болжмороос хүсч буй бүхэн энэ үү? Мэдээлэл технологи хөгжөөд байдаг.....Болжкогийн блогт орж дуртай зүйлээ уншаад, хэсэг ч гэсэн амраад гардаг хүмүүс их олон байдаг шиг санагддаг. Энэ бол зүгээр л мэдээлэлийн чанартай л зүйл байна шүү дээ. Уурлаж бухимдах зүйл ердөө байхгүй л санагдахын... Мэдээгүй нэг нь мэдээд авчих хэрэгтэй л зүйл байна ш дээ. Мобиком шулсан уу? Болжко шулсан уу? Ярьж байгаа зүйлээ боддог болмоор юм.......
27. bolorka83 | 2009-04-15 11:57:42
odoo ene ericon bgam uu
sonytoi negdeed utas hiigeed ehelehed dampuurald orood sony neleed hesgiig ni hudaldaj absan gej sonsoj bsan shde tegeed zobhon ericon gedeg neriig hadgalj uldeher bolloo gej sonsoj bsan yum bna

odoo er ericon gsn yamar negen tsahilgaan baraa ene ter bdag yumuu
boljmor egshee bi eniig mgloo bodsondoo helj bgam ternees taniig eniig tabisand tegeeguim shu
manai mobi chin mgldoo l tom anhdagch tiim bolohoor ireeduid ch gsn ter chigeeree baigasai gej husej bna
bas neg oyu tolgoi shig yum boloh bii de
Friidland deeremchin bsan geed haa saigui shuugij bn shuu de
ene ericon ch gsn dee zaza buu meddee
gehde medeelel ogsond tanid bayarllaa
28. Э. Баярсайхан (зочин) | 2009-04-15 12:19:40
Юун худлаа юм бичээд байгаа юм бэ? Ойлгосонгүй.
Хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээгээрээ гуравт шүү дээ. Скайтел, ЖиМобайл аль хэдийн үйлчилгээгээ эхлүүлсэн шүү дээ. Хэнийг хуурах гэж ядаад байгаа юм бол? Мөн Sony Erricsson чинь буцаад салчихсан юм уу?
29. tuvdede | 2009-04-17 13:22:54
Хөдөлгөөнт инт?рнетийн үйлчилгээг Скайтел Жимобайл 2 сүлжээ орсон газар болгондоо хэрэглэж болохоор оруулсан. Моби угаасаа л сайн маркетингтай болохоос сайхан сэтгэлтэй компани биш. Хэрэглэгчийн сэтгэл ханамж 0 бдаг биздээ. Жишээ нь дугаар хардаг клип үйлчилгээгээ 2500 р өгдөг бсан биздээ. Тэгсэн одоо үнэгүй болчихсон. Угаасаа л үнэгүй байж болох л үйлчилгээ гэж дуулсан. Тэр үедээ мөн ч их ашиг олсон байхдаа
30. Zochin A (зочин) | 2009-04-18 21:03:07
Моби-ийн ажилчид гэж боломжийн цалинтай, хамраа сөхсөн хүмүүс байдгийг би 3 ч хүнтэй танилцаад мэдэж авсан. Хүйтэндүү хүмүүс байдаг.
31. angel666mn | 2009-05-03 00:40:42
tatani zarim heseg deer setgegdel bichij bolohgui moo arai chuu l bichlee. Boljmor maani yaj baina aa?????????????????????????????????????
32. angel666mn | 2009-05-03 00:41:32
Biy ni gaigui yu? hurdan ymar baigaa tuhai medeelleerei. Sanaa bur zovoochihloo. Bi hurdan edgeesei gej oroi bur zalbirna aa
33. EmInEnT | 2009-05-03 00:46:10
мобиком бол жинхэн шаалтуурын газар шдэ сда
34. Pearl (зочин) | 2009-08-09 19:34:06
Энд Мобикомыг муулаад үгээ олохгүй байгаа хүмүүсийн ихэнх нь Мобикомын үйлчилгээг ашигладаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Үгүй юм аа гэхэд ах дүү амраг садан нь ашигладаг л байж таараа. Тэгэхээр өөрсдөө хэрэгтэй үедээ ашигладаг хэрнээ ингэж амаа олохгүй муулах ч тэгээд ухамсар дорой улсын л хийдэг ажил байх даа. Хэрэгтэй мэдээлэл тавьсных нь төлөө Болжмор луу ингэж дайрах нь ч бас шал утгагүй л асуудал.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.