Ээж ээ хурдан ирээрэй...үргэлжлэл 6

- Байна уу Гамбаа юу...хурдан нэгдүгээр төрөх дээр хүрээд ирээ...хурдлаарай...Ялгуунаа хагалгаанд орох гээд...хурдлаарай.

Гамбаа учрыг олж ядан төрөх дээр ирвэл найз Уугий нь сандран түүнийг тосон ирээд

- Яанаа Ялгуунаа маань балраад байна. Өчигдөр орой гэртээ байсан чинь намайг утсаар дуудаад явж чадахгүй байна, танайд очиж болох уу гээд. Харихгүй юмуу гэтэл болохгүй байнаа, Гамбаа согтуу байгаа, би дээшээ алхах ч тэнхэл алга, бараг очиж байна хаалгаа тайлаарай гэхээр нь гайхан онгойлговол цонхийсон царайтай юмэвхрэлдчихсэн  зогсож байсан.

- Тэр ямар хамаатай юм бэ, яагаад хагалгаанд орох болчхов гэдгийг л хэлээдэх, олгой юмуу?

- Олгой бол юу гэж энд авах юм, хэлэхийн хооронд. Одоо шинжилгээ өгч байгаа, тэгж байгаад яг оруулах үгүйг нь шийднэ гэсэн, ядаж ээж аав нь хөдөө болохоор чамаас өөр дуудчих хүн олдсонгүй

- Яг юу болсон юм бэ?, яагаад...

- Би ч сайн мэдэхгүй, өглөө дагаж ирээд л жижүүр эмчээс хагас хугас мэдсэн. Би өвчин намдаах эм өгчхөөд унтаж байтал бөөлжөөд байх шиг байсан. Тэгсэн ээ өглөө 4 цаг өнгөрч байхад намайг дуудаад

- Найз нь тэсэхээ байлаа, түргэн дууддаг юмуу гээд гэдсээ дараад өндийж чадахгүй суухаар нь нөхөртэйгээ хамжин орон дээр хэвтүүлээд түргэн дуудтал эмч ирж үзээд эхлээд олгой байна гэснээ дахин дарж үзсэнээ эмэгтэйчүүд талдаа байх шиг байна гээд шууд энд аваад ирсэн. Тэр хоёрыг ийнхүү ярьж байтал үүдний хүн хүрч ирээд

- Ялгууны гэрээс хүн байна уу?...нөгөө хоёр уралдан очвол. Яаралтай хагалгаанд орох болсон эдгээрийг бэлдээдэх, тэр эмийн санд бараг бүгд байгаа байх, нөхөр нь улавч нөмрөг аваад дээшээ гар, сахиж таарах байх өнөөдөртөө

- Эгч ээ...яагаад юуны хагалгаанд орох болчхов оое

- Савны гадуур жирэмсэн байгаад дотроо хагарчихсан байна. Хэн та нарыг дур мэдэн өвчин намдаах эм өг гэсэн юм. Хүн алахаа шахсан байх юм...хэмээн үглэсээр. Гамбаа нүүрээ нэгэнтээ шуудран арчаад ухаан санаа нь хаана байгаа нь мэдэгдэхгүй хүн, тийм юм урд нь сонсч байгаагүй ч үхэх дөхсөн байна гэдгийг дуулаад дэмий л сандран Уугийд байсан хэдэн төгрөгөө гарган өгөөд дээшээ гарлаа.

****

- Эмээ, аав минь их удаж байна даа тэ, зам түгжрээтэй байгаа юм болов уу?

- Миний охин одоо аав нь ирэхгүй байхаа, маргааш эмээ өвөөтэйгээ явах уу?

- Үгүй ээ, аав маань яг одоо гарлаа гэсэн. Ирж байгаа байхаа, та надад утасруу нь залгаад өг тэгэх үү?. Чандмаа хүүхэд хуураад гээд уур нь хүрч байсан ч аавыгаа ирнэ хэмээн гурван цаг гаран хаалга ширтэх охиноо өрөвдөн залгавал утсаа авсангүй. Хэд хэд залгасан боловч хариу өгөхгүй болохоор бүр ч дургүй нь хүрч. Алив чи сонин шагайгаад байхаар энэ охиныг аваад ойрмогхон гараад ирээч хэмээн дэмий л нөхөртөө уураа гаргав.

- Үгүй ээ би гарахгүй, аав маань зөрөөд хүрээд ирвэл яах юм. Том өрөөний сандал дээр урвайн хаашаа ч хөдлөхгүй суух охиноо хараад хэлэх үггүй болохдоо дахин залгавал мөн л дуудаад авахгүй байв.

- Миний охин аав нь том эмээд нь ажил хийж өгөхөөр болсон гэнээ. Дараа заавал ирнэ, одоо эмээгийнхээ үгэнд ор гэж байна

- Худлаа, та худлаа ярьж байна, би сая сонсоход та хэнтэй ч ярихгүй байсан. Тэгүүл би өөрөө яръя

- Ирэхгүй гээд байна ш дээ, эмээ нь чамд дуртай юмыг нь авч өгье хоёулаа дэлгүүр гаръя

- Үгүй ээ, та мөнгөгүй байж, би аавыгаа хүлээнээ. Чандмаа ч хэнийгээ дуурайсан ийм зөрүүд байнаа хэмээн амандаа үглээд мөрөөр нь орхичихов. Нэг харах нээ охин нь сандал дээрээ унтчихсан байхыг хараад өрөвдөн сэмээрхэн авч орон дээр хэвтүүлтэл Нарангарвуу  гараараа тэмтчин мөөмөө нойрон дундаа хайх аж. Энэ Гамбаа гэж яачихсан дүүрсэн толгойтой хүн бэ, хүүхдэд худлаа яриад өдөржин хүлээлгэчих юм. За яахав одоохондоо нялх юм байна босож ирээд мартчих биз. Эвий дээ, хоосон дэлэн шувтраад хамаг хөлс нь гарчих гэж...хэмээн амандаа үглээд хөлсийг нь арчин зулай дээр нь удаан гэгч нь үнэрлэхэд хөх нь жирс хийх мэт болов.

****

Булган сая нэг өдрийнхөө ажлыг дуусан өрөөндөө орж ирээд дэвтрээ дэлгэн үргэлжлүүлэн бичлээ. " Чамд би ямар итгэж байлаа. Анхны бүхнээ чамд өгсөн. Чиний сайхан царайнд биш, сайхан сэтгэлтэйд чинь ч биш, зүгээр л чи миний хувьд бүх талаараа анхных минь байсан болохоор би чамд дэндүү хайртай, үнэнч байсан...тэгтэл чи "...тэрээр хэсэг сууж байснаа шийдэмгий гэгч нь өрөөнөөс гарвал Идэрээ зочны өрөөнд кино үзэж суув.

- Идэрээ уумаар байна, надаас юу ч битгий асуугаарай зүгээр л уумаар байна. Ойр хавьд дэлгүүр байгаа юу. Идэрээ дуугүй зангаараа

- Юу уух вэ, би яваад ирье.

- Хамтдаа гаръя...жаахан агаар амьсгалахгүй бол давчдаад үхэх нь. Тэр хоёр хэдэн шил шар айраг аваад яарамгүй алхсаар буцан гэртээ ирэв. Энэ хооронд хэн хэн нь үг дуугарсангүй. Идэрээ нэгийг задлан Булганд өгвөл тэрээр нэг амьсгаагаар нэлээн хэд залгилж байснаа өөрийн эрхгүй нулимс нь асгахад уучлаарай гээд хэсэг уйлхад уусан шар айраг ч нөлөөлсөнийх үү дотор нь бүр овоо онгойгоод ирэв.

- Идэрээ...Гамбааг авахаа түр азная. Би байрны өрөө эхний ээлжинд дарах хэрэгтэй байна. Тийм болохоор ажил л хийе...чи юу гэж бодож байна?

- Уг нь хоёулаа байвал илүү боломжтой л доо. Тэгэхдээ бас виз гэдэг чинь эрсдэлтэй шүү дээ. Би бодохдоо чамайг харлаад хэрэггүй гэж бодож байна. Алсдаа яагаа ч билээ.

- Тэгээд?... надад үнэндээ мэдэх юм юу ч алга.

- Чи ингэвэл яаж байна, визээ хадгалангаа давхар ажил хийх боломж байдаг юм. Ингэхийн тулд эхлээд ирсэн сургуульдаа заавал нэг семестр сурах хэрэгтэй. Дараа нь 60 хоногийн дотор сургуулиа шилжүүлж болдог юм. Чи нэгэнт л Иллинойсын их сургуульд гараад хүрээд ирсэн болохоор яаж ийж байгаад л суусан нь дээр дээ.

- Хэр удах бол?

- За байз нэг семестр нь 4 сар байдаг юм. Өглөө оройдоо ажил хийгээд байж болно. Хэл чинь хэр билээ ингэхэд

- Монголд хувийн сургуулийн англи хэлний багш орчуулагчийн анги төгссөн л дөө. Гайгүй болов уу гэж бодож байна

- Аан тэгвэл бүр ч сайн. Би Бурмаа эгчтэй яриад үзье, цаадах чинь танил ихтэй уг нь өглөөдөө хими цэвэрлэгээнд орчихвол. Чи энэ семестрээ дуустал мөнгөний талаар бодох ч хэрэггүй.

- Дараа нь тэгээд хаашаа шилжвэл дээр вэ?

- Тэрийг судална даа, миний мэдэхийн Солекс байна. Тэднийх виз арай хямд хадгалдаг юм. Энэ нь чи хоёр өдөр хичээлдээ яваад бусад үед нь ажилаад байж болно гэсэн үг. Харин одоо явах сургуульдаа дөрвөн өдөр нь хичээл ордог байхаа. Би тэгж бодож байна.

- Аан за...би бодож ярилцаж үзье, тэгээд сургуульдаа орлоо гэхэд хэчнээн төгрөг эхний ээлжинд төлөх бол.

- За тэрийг би ёстой мэдэхгүйм байна...тэгэхдээ 3000 орчим доллар болох байхаа.

- Айн...би ч тэгвэл

- Тэр яахав болно доо...болохгүй бол чи өөрийгөө барьцаалж мөнгө зээлэхгүй юу

- Юу...ёстой би тийм юм хийхгүй, яасан ч хийхгүй шүү

- Хэ хэ чи юу гэж ойлгоод ингээд сандраад байнаа. За энэ яахав, нэлээн уучихлаа. Одоо эртхэн амарцгаах уу, нөгөөдрөөс сургуулийн чинь асуудлыг хөөцөлдье. Гэхдээ чи эхлээд цаадахтайгаа сайн ярихгүй юу. Яаж ч бодсон харлаж л хэрэггүй шүү...хэмээгээд суларсан шилнүүдийг хураахад Булган бодолд дарагдан яахаа мэдэхгүй өмнөхөөсөө ганц нэг балган сууснаа арагш гэдийн буйдангаа налан нэгэнтээ уртаар санаа алдав. Төд удалгүй  үүд тогших шиг. Гайхан Хэн бэ? гэвэл Идэрээ байна уу гэх дуулдахад санаанд ч оролгүй онгойлговол өндөр биерхүү, цэвэрхэн,  царайлаг залуу, өөр нэг залуугийн хамт инээсээр мэнд мэдэн зөрөн орж орох нь тэр.

 

Сэтгэгдэлүүд:

1. Deegii (зочин) | 2009-04-12 13:22:24
Oo yo, 1t gehuu, hehe.
2. Болжмор | 2009-04-12 13:25:03
Сайн байцгаана уу...та бүхнийг цаг заваа гарган энэхүү сайтаар ороод гараасай хэмээн хүсч байна...баярлалаа
http://www.boroldoi.mn/nadad-nas-hairlaach/

Мөн нэг залруулга хийхэд би АНУ-даа байгаа. Үлэмжээ хүүг эргэж очсон сангийнхаа гишүүний бичлэгийг тавьсан юм. Уг нь нэрийг нь дурдсан ч сайн ялгаж бичээгүй бололтой...уучлаарай. Та бүхнийхээ чин сэтгэлд маш их баярлаж байгаа шүү...
3. buyanaa66 | 2009-04-12 13:27:24
3t
4. tagm | 2009-04-12 13:28:24
Yooh ene Ider ee Gomo? um boluu gesen
5. amber (зочин) | 2009-04-12 13:34:22
Urgeljleliig huleej bna shuu, bayarlalaa
6. bult (зочин) | 2009-04-12 13:39:02
saihan bolj bna aa boljimoroo amjilt
7. БээМэР | 2009-04-12 13:45:46
3н жил болсон гээд гараад байгаагүй билүү..
8. eenee (зочин) | 2009-04-12 13:51:49
Yun uur zaluu ve uul ni Idereetei l niilchvel zugeer bishuu boljok ania ........ gehdee ta ali hezee tuluvlutsun bh l doo. za za amjilt
9. mina | 2009-04-12 14:44:46
9t
10. Жиргээ | 2009-04-12 16:29:31
exnii 10 t!
11. paris (зочин) | 2009-04-12 19:18:04
yooooooooooooooooy yamar udaj bj ordog yum be
12. bujigchin | 2009-04-12 19:31:39
tnx urgeljleliig ni bolmjooroo hurdan taviaarai !! good luck
13. hi (зочин) | 2009-04-12 19:52:57
yu bolood yavchihvaa.
14. babail | 2009-04-12 20:49:35
za ashgyi, ooriigoo bodson ni deer, hyleegeed ba....
15. Chabu (зочин) | 2009-04-12 22:39:58
airgiin 15t, ha ha
16. saihnaa (зочин) | 2009-04-12 23:41:50
saihan bolj bn shuu urgeljleliig ni hurdan yamar baga orooldagiim be?
17. altargana | 2009-04-13 00:04:33
тэр муу нөхөр шиг юмыг нь бодохоос уур хүрээд байх юм...охин нь хөөрхий аавыгаа харуулдаад л өрөвдмөөр юмаа
18. bolorka83 | 2009-04-13 00:16:32
daraagiinhiig huleej suuya daa
19. Degi (зочин) | 2009-04-13 01:00:29
unshaad l bga shyy
20. SSunday | 2009-04-13 06:53:56
Хэцүү ч юм аа даа.
21. Чацарганы Бут | 2009-04-13 07:08:20
end sunday yavj baina, jirgaa blog deer zurag horog chin mandaj baina,
22. 4515 | 2009-04-13 09:25:57
Баярлалаа...
23. sondor (зочин) | 2009-04-13 09:28:18
Muuhai hun = Ganbaa.
24. Чацарганы Бут | 2009-04-13 09:30:03
sondor sain uu?
25. elbenhen (зочин) | 2009-04-13 13:25:36
goy goy vrgeljleliig n hurdan oruulaarai
26. setgelddotnoand | 2009-04-13 13:42:53
za huleegee l, goridoo l, odoo ch oruulah dohoj baigaa daa gej bodoo l, bain bain, 30 min bolgond l orj ireed bna shoo, hehe. ter tsarailag zaluu yah geed baigaa bol gej bodogdood.. sanaa amrahguinee.
27. Oyuna | 2009-04-13 13:48:38
гого залуу гараад ирэх чинь вэ хэхэ
28. tsagi (зочин) | 2009-04-13 16:00:22
yanaa!!!!!!!!!!!
29. hghggg (зочин) | 2009-04-13 17:11:40
3-n jil ungurchuugui yumuu? tolgoi erguulchih yuma
30. hghggg (зочин) | 2009-04-13 17:15:18
umnuh bichleg deer uur aild amidraad l 3 jil unguruud l bh shig bsan sanagdah yum
31. anar (зочин) | 2009-04-14 01:34:55
erteed neg emeetei tsug amidraad bgaagui bil uu,emeegiind 3 jil bolood bsan sh dee,
32. Deegii (зочин) | 2009-04-14 07:18:18
ene suuliin hed odoo yum unshij suraaguimuu, anhaarch unshaa chee. utgii n alduulchihsan yavjeehiin, tegeed bas oguullees oo haigaad. dahiad ehnees n unshitsgaa.
33. sondor (зочин) | 2009-04-14 09:22:47
Agaa amar sainuu? Ta bid 2 zorool bhiin. kkkkkk
daraagiin bichleg deer boljkog bish agaagaa manaj bgaad barinaaa. kkkk
34. bolor (зочин) | 2009-04-14 11:28:50
za huleej bna shu. nulims unagaal unshdag shu. ter nuhuriin tavisan uriig darna geheer l buur zevuu hureed bh yumaa. yo ter goyo zaluu garaad irsen shu ashgui. umnuus ni bayarlachih yumaa.
35. oyu (зочин) | 2009-04-14 21:06:45
tanii bichleguudiig huleen bj unshdag shuu..,daraagiin hesgiig tesen yadan huleej baiya
36. bomblog (зочин) | 2009-04-15 11:52:15
wow.. solex entr gd hehhe.. ih meddeg umnud haragdad goy beesht. za amjilt shuu ania

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.