Булган нүдээ анин арай ч дээ хэмээн бодохоос л гомдон дуу нь ч гарахаа байн бушуухан ээжрүүгээ залгаж Гамбааг байрнаас хөөж гарга гэх гэснээ: " Нээрээ шалтгааныг нь юу гэж тайлбарлах юм бэ, даралт ихтэй хүнийг бүр зовоохын нэмэр. За яахав Гамбаа чи намайг ингэж хуурч байгаа бол би ч бас хүн шүү дээ. Чамд би ямар итгэж байлаа. Анхны бүхнээ чамд өгсөн. Чиний сайхан царайнд биш, сайхан сэтгэлтэйд чинь ч биш, зүгээр л чи миний хувьд бүх талаараа анхных минь байсан болохоор би чамд дэндүү хайртай, үнэнч байсан...тэгтэл чи"...
Булган тэр үеийг бодоод өөрийн эрхгүй нулимс нь дэвтэр дээр нь дусахад балаа тавин дээшээ харан хэсэг хэвтэв. Тэгтэл ч Хелен дуудан
- Би зөндөө унтчихаж, бие засмаар байна, бас ам цангаад. Чи унтаа юу?
- Үгүй ээ , би жаахан юм бичээд...
- Нүд чинь дахиад л нулимстай байна...битгий ингэж их уйлал даа.
- Аан уйлаагүй ээ эмээ, их юм уншаад нүд аргачихгүй юу хэмээгээд өөдөөс нь харан худлаа инээв. Цагаа харвал оройн хоолны цаг нэгэнт болсонд эмгэндээ бэлэн хоол бэлдэж өгөөд өөрөө нэг их юм идэхийг хүсэхгүй байсан тул хоол ч хийсэнгүй.
- Чи миний хажууд суу л даа. Хоёулаа дуу дуулъя. Чи гоё дуулдаг биз дээ гэхэд нь хүсэхгүй байсан ч ажил нь юм болохоор аясаар нь дагахаас өөр арга байсангүй. Уг нь их сайн эмгэн даанч тэгж байгаад нэг галзуу нь хөдөлчихөөр хэцүү билээ. Анх ирсэнийх нь дараахан эмгэний өвчин хөдлөв. Шөнө унтаж байтал хэн нэг нь дуудах шиг болохоор нь гайхан сэрвэл эмгэн түүний орны хажууд ирчихсэн
- Чи хэнтэй байгаа юм, чиний орны дор нэг хүн байна, тэрийг хурдан гаргаадах гэхэд Булган айсандаа зүрх нь амаараа гарах шахан хүчтэй цохилж бушуухан салгалан барин байж гэрлээ асаан орон доогуураа шагайвал хүн байсангүй.
- Хэн ч байхгүй байна, та яаж босож ирэв, алив явж хэвт
- Битгий худлаа ярь чи, энд нэг хүн нуугдаад миний юмыг хулгайлах гээд байна, чи орон доогуураа эрэгтэй хүн нуусан уу, надаа шүүр аваад ир, би хэмх цохиод явуулъя...хэмээн орилоход нүд нь эргэлдэн хаанаасаа гардаг байнаа гэмээр хүч гарган Булганд дийлдсэнгүй.Булган ч айхын эрхэнд өрөөнөөсөө бушуухан гарч охинлуу нь утасдвал дороо хүрч ирэн тариаг нь тарьж байж нэг юм унтуулав. Хэт их айснаасаа болоод дагжин чичрэх Булганыг охин нь тайвшруулан эм өгөөд
- Урд нь хэлээгүйд уучлаарай, уг нь жил орчим хөдлөөгүй болохоор гайгүй болчхож гэж бодоод чамд хэлээгүй юм. Чи битгий яваарай, ээж чамд их сайн, би цалинг чинь нэмж өгье. Одоо нэг хөдөлчихсөн болохоор хэсэгтээ ингэж хурц илрэхгүй байхаа
- Би...би урд нь ийм харж байгаагүй л дээ...
- Зүгээрээ...чи хаалгаа түгжээд унтчихаж бай, ээж юу ч гэж байсан битгий тоо, угаасаа тэгж байгаад өөрөө аяндаа гайгүй болчихдог юм.
Булган маргааш нь л гэхэд бүх юмаа аваад эндээс явна гэж бодож байсан ч нэг мэдэхнээ энэ айлдаа ингээд гуравдах жилдээ орж байдаг. Хелений өвчин үе үе хөдөлдөг боловч одоо бараг дасчхаж гэхэд болно. Хүүхэлдэйгээр хүүхэд хийн тоглоход зэрэгцээд тоглоод сууж байдаг болов. Өвчин хөдлөхөөс бусад үед эмээ шиг нь сайн хүн байхгүй болохоор нэг л мэдэхэд хоёр биендээ дасаад ийнхүү гурав дах жилтэйгээ золгож байдаг хурдан юмаа.
****
- Эмээ би ягаан палажаа өмсчих үү, аав минь өнөөдөр дагуулж явна гэсэн. Эсүүл нь улаан юбкээ өмсөх үү
- Чи эмээ өвөө хоёртойгоо явахгүй юмуу
- Аав маань харин ажил ихтэй, өнөөдөр л явъя гэсэн ш дээ, маргааш гурвуулаа явах уу.
- За за тэгдээ миний охин...\ иш тэр эцэг шүү юм нь ажил гээд л дэвээд гүйх юм, охинтойгоо хамт байхад манайх л ад үзчихэв гэж...\
- Эмээ би танд дуу дуулж өгөх үү. Би аавыгаа ирэхээр дуулж өгөх гэж байгаа.
Аав намайг нааш ир гэлээ
Аавын дэргэд гүйгээд очлоо....тэгээд цаашаа миний охин.
- Би өөр бадаг мэдэхгүй ээ...эмээ хурдалаа, аав маань одоо гарлаа гэсэн.
Аав намайг нааш ир гэлээ
Аавын дэргэд гүйгээд очлоо..хэмээн давтан давтан дуулж байснаа, бид хоёр гоё тоглоомон дээр тоглоно, гадуур явна, бас зурагаа авхуулна...хэмээн охин зогсоо зайгүй шулганан эмээ охин хоёр хирэндээ бэлдэн аавыгаа хүлээв.
****
Гамбаа утсаа таслаад нэлээн халамцуу гэртээ ирвэл тас харанхуй түүнийг угтан авлаа. Хайраа чи унтчихсан юмуу, намайг хүлээж байхгүй...тэрээр бүх өрөөгөөр явж үзсэн ч нэг ч хүн байсангүй. Гайхан утсаа гарган залгатал хэсэг дуудуулж байснаа
- Байна уу, яасан хайраа...би энд хүлээн авалтад уригдаад одоохон харьлаа хэмээн Ялгуун нялуун дуугаар хэлбэл Гамбаа согтуу ч сохор ухаантай гэгчээр
- Юу!!! чи чинь орой залгаад хурдан ир, гэртээ байна гээд байгаагүй билүү
- Аан...хэмээн хэсэг эргэлзсэнээ, харин найз нь хүлээн авалттайгаа мартчихаж, удахгүй уулзая...чамд бас дүр яриад явж байгаа шүү, унтаж бай за...хэмээгээд хариу хэлэхийн завдалгүй утсаа тасалчхав.
- Яахаараа ийм дураараа байдаг байнаа, үг хэлэхээр эхнэр чинь юмуу гэж уурлана, чамайг даа гэсээр тэр чигтээ архи нойрондоо дийлдэн орон дээрээ бүхлээрээ унаад өгөв.
Өглөө нь өрвийсөн юм арайхийн өндийвөл гэрээр дүүрэн сайхан хоолны үнэр ханхийх аж. Нүдээ нухлан өмнөө байх усыг нэг амьсгаагаар уугаад толгойгоо барин галын өрөөнд орвол ээж нь зогсож байх нь тэр
- Хүүе ээж...та энд...үгүй яаж....
- Иш чи өөрийнхөө байж байгааг нэг хардаа. Арай ч дээ. Хохь нь ээ хохь нь. Хэн чамайг зөрсөөр байгаад ийм эхнэр ав гэсэн юм. Ингээд сүүлд нь эр нөхрөө эзгүй гэр сахиулж үлдээчхээд хувийн жаргалаа хөөгөөд харийн нутагт жаргаж явах хүүхэн байсан юм. Би бүр мэдээд хэлээд байгаагүй юу. Яв яв усанд ороод ир, өөрийнхөө байж байгааг нэг хардаа чи хэмээн үглэхэд тэрээр
- Миний ээж ийм сайн ш дээ, хүүгээ яаж мэдээд хүрээд ирэв
- Яаж мэдэх юу байсан юм, танай үүгээр гарч яваад ороод ирлээ. Хаалга үүдээ түгжиж байхад яана айн. Чи ямар үүдэндээ сахиултай орд харшид амьдарч байгаа юу. Хулгай зэлгийгээс эхлээд жүжигчин хүн нүүр амандаа янз бүрийн гэмтэл сорви авчихвал яана. Хэлэх ч үг алга, энэ байрыг нь өгөөд манайд очиж амьдар. Охин чинь тэндээ болоод байгаа юм чинь
- Би охинтой хамт очиж болох уу?
- Чи намайг хэдий завандаа хүүхэд хар гээв. Эцэг чинь олигтой нэмэр болж байгаа юм алга, би л хөдөлгөөнтэй тулдаа та хэдийг чирж явж байна даг. Тэгээд гэрт суучихвал хэн зохицуулах болж байна айн...
- За за...ойлголоо доо. Өнөөдөр охин дээрээ нэг очье байз.
- Цаад нэг юмнаас чинь сурагтай юу...
- Та яах гэж дандаа ингэдэг юм, саяхан ярьсан...ажил хайж байгаа гэсэн
- Тэгэхгүй яадаг юм, бүтэлгүй ээ угаасаа бүтэлгүй юу юу ч болоогүй байж гэдсээ чирж ирээд л чамтай суучихсан, уг нь чи арай л өөр явах байсан юм...хүн хэлээд байхад, одоо яаая гэхэв. Гамбаа ээжийнхээ үглэхээс залхан бушуухан шүршүүрт орохоор явлаа. Уснаас гарч ирээд сайхан бантан идэж ээжийгээ аргалж явуулчхаад охинтойгоо ярин өнөөдөр амралтын өдөр болохоор аав нь одоо очлоо, миний охин бэлдээд байж байгаарай гэж хэлээд гарахаар завдан хувцаслатал гар утас нь дуугаран нэг бүсгүй нэлээн бачимдсан дуугаар уйлагнан
- Байна уу Гамбаа юу...хурдан нэгдүгээр төрөх дээр хүрээд ирээ...хурдлаарай...Ялгуунаа хагалгаанд орох гээд...хурдлаарай






Сэтгэгдэлүүд:
Асур галзуурчиж
end manai ohid unshihaad l bugd ene huu hurdan edgeesei ged namaig net oorh bolgond l nogoo gaigui yu gej asuuh yum hehe
za ter huugiin asuudal naashtai shiidegdeesei bilee dee...
Huurhii huu hurdan edgeesei, Bi bas sain zalbirna aa
ganbaa-iljig...xixixi
Bi ch bas ter huugiin omnoos zalbirnaa.
Za buh ajild n amjilt husie ^^
tnx
Сэтгэгдэл үлдээх: