Ээж ээ хурдан ирээрэй...үргэлжлэл 4

Гамбаа богино өмдтэйгээ галын өрөөнд нааш цааш холхин тамхи баагиулан их л ууртай байх аж. Ялгуун хойноос нь тэврэн

- Гамбаа чи ойлго л доо. Надад ингэж байх үнэхээр хэцүү байна. Би...би найз залуутай болсон, түүндээ маш их хайртай. Хуураад байж чадахгүй нь

- Би тэгвэл энэ олон жил чамайг гэж явсныг яаа гэв, чиний өрийг дарах гэж Булганд хүртэл худал хэлэн энэ байраа барьцаалсан, хадмуудад мэдэгдэхгүй гэж тэр бүсгүй чиний өрийг дарахаар хүүхдээ орхин явсан. Тийм ээ би тэнэг байж болно, одоо чи өөрийгөө аваад явчих болсон болохоор би чамд хэрэггүй болсон уу тэ...

- Битгий уурлал даа, би заавал өрөө төлнөө

- Тийм байсан бол чи явахаас нь өмнө хэлэхгүй яасан юм...

- Чи надаа юу ч хэлээгүй шүү дээ...за миний хонгор битгий уурла тэгэх үү

- Нэг бол маргаашийн дотор байрны мөнгө, хүү, явсан зардал, машины мөнгө гээд хорин таван сая төгрөг олж ир, чадахгүй бол дуугүй миний үгээр бай.

- Гамбаа, чи битгий ийм хатуу бай л даа, би хаанаасаа тэр их мөнгийг чинь олох юм бэ. Гамбаа юу ч дуугарахгүй биеэ татан авч сандал дээр суун хөргөгч онгойлгон хүйтэн шар айраг гарган нэг амьсгаагаар залгилав. Ялгуун хэсэг харж зогссоноо өвөр дээр нь ирж суун үсийг нь илбээд

- За за тайвшир хайраа. Би чамайг надад хир хайртайг л мэдэх гэж шалгасан юм, уучлаарай даа хэмээгээд хамар дээр нь үнсвэл

- Ингэж хүнийг шалгадаг юмуу, бүр хамаг юм хөдөлгөчихлөө

- За хайрдаа ир, би юу гэж чамайгаа алдахыг хүсэх билээ дээ, тэгээд ч байхад нь нууцаар яваад болоод байсан байж, одоо бүр ч чөлөөтэй болж байхад гээд уруулыг нь озон үг дуугарах аргагүй болголоо. Гамбаа ч дороо тайвшран Ялгууныг өөдөөсөө харуулан суулган хариу үнсэн тэврээд өрөөнд оров.

****

- Булганаа чамд таалагдаж байна уу, Америк чиний бодож байсан шиг биш байгаа биз?

- Мэдэхгүй ээ, үнэндээ би ирэхээсээ өмнө ийм тийм гэж бодож байгаагүй л дээ. Харин ирчхээд нөгөө кинон дээр гараад байдаг шиг л юм байх гэсэн өөр байхаар нь жаахан гайхаад

- Тэр чинь том газраа л тийм, тэгэхдээ манай энд ч сайхан шүү, хотын төвд нуурын эрэг дээр оройдоо ямар сайхан гээч

- Аанхан

- Дараа Идэрээг амрахаар манай хүнтэй дөрвүүлээ бүр тухтай явнаа. Булган нэг л бодлогширонгуй байх аж. Тэрээр юу бодож нээрээ энд ер нь ирсэн бол. Эгчийнхээ өгсөн байрыг Гамбаа нэг найзтайгаа хамтран юм хийх гэж байгаа гэхээр нь барьцаанд тавьчихсан нь нөгөөх нь ч бүтэлгүй болж хүү нь өсч одоо юу юугүй хураагдах болчихоод аргагүйн эрхэнд Гамбаагийн ятгалгаар ийнхүү гадагшаа гарахаар хөөцөлдтөл дороо бүтчихсэн нь энэ. Тэгээд л хайртай охин, хань ижил, эцэг эхээсээ хол харийн газар хүрээд ирчихсэн нь учраа олохгүй дасаж өгөхгүй байв. Харин хаа очиж их сайхан зантай улс юм хэмээн дотроо битүүхэн баярлаж аж. Булган Бурмааг утсаар ярих хооронд ийнхүү бодлогширон зогсоно.

- За хоёулаа утасны газраар ороодхоё. Чамд утас аваад өг гэнээ. Гангар гунгар хийн явсаар Бурмаа бүгдийг нь зохицуулан гар утас авч өгөөд хоолонд орж байтал Идэрээ ч ажил нь дуусан түүнийг авахаар ирэв.

- За эгч нь явлаа, одоо өнөөхийн чинь ажил тарах болчихлоо, дараа тухтай уулзая баяртай хэмээн ганцаараа чанга чанга ярьсаар гараад явчхав.

- Идэрээ би бушуухан л ажил олж хиймээр байна, ямарч ажил байсан хамаагүй. Тэгээд эхний ээлжинд Гамбааг наашаа авчрах талаар хөөцөлдмөөр...

- Ажил ч олдох нь олдох л байх, тэгэхдээ хир удахыг би мэдэхгүй байна. Өө эгчээс хэдэн утасны дугаар авдаг байж, за яахав нөгөөдөр ажил дээрээ очихоор нь авчхаж болох байх. Гэрлүүгээ ярьмаар байна уу, май энэ карт.

- Байна уу...сайн сайн. Чи сайн уу. Идэрээ, Бурмаа эгч хоёр надад тусалж байгаа чи санаа зоволтгүй. Охин сайн уу. Аан за болж дээ. Би дөнгөж ирээд байна шүү дээ. Саяхан Идэрээтэй наад асуудлаар чинь ярьлаа. Эхлээд бичиг баримтаа харлуулахгүй байх талаар хөөцөлдсөн нь дээр гэнээ. За за ойлгож байгаа ш дээ. Биеэ бодоорой миний хань. Булган утсаа таслаад нэгэнтээ санаа алдан охинлуугаа залгав.

- Байна уу ээжийн охин сайн уу...гэтэл нойрмог дуутай охин нь уйлагнан

- Ээжээ та хэзээ ирэх юм бэ?

- Ээж нь ажил ихтэй болоогүй байнаа, бас сургуульдаа явна...

- Тийм удаан уу...би таныг санаад байна, аав бас ирэхгүй байгаа тантай хамт байгаа юмуу

- Аав нь уу...\ тэрээр хэсэг түгдчиснээ\ Аав нь бас ажил ихтэй, тэгээд гэрээ харж байгаа

- Аан тэгвэл би та хоёрын хүүхэд биш, эмээ өвөөгийн хүүхэд боллоо мэдүү

- Ээжийгээ тэгдэг юмуу...миний охин ээжийгээ бага санаарай за, ээж нь удахгүй охиндоо зөндөө гоё юм явуулна

- Нээрээ юу, та надад тэгвэл гоё палаж явуулаарай, манай ангийн охин гайхуулаад байсан юм

- Тэгнээ...за баяртай ээж нь унтлаа

- Унтлаа...танай наана чинь шөнө болж байгаа юмуу, манай энд өглөө болж байхад уу даа

- Харин тийм,

- Хэхэхэ...сонин юмаа тэ

- За ээж нь үнсье, хайртай шүү охиндоо

- За ээжээ, би таныг санахгүй л байвал та хурдан ирэх юмуу тэ

- Аанхан...эмээгийнхээ мөөмийг идээгүй биз?

- Жаахаан л идэж байгаа...Булган утсаа тавиад зөндөө уйллаа. Ирээд долоо ч хоноогүй байж ингэж санаж байгаа хүн яана даа хэмээн тэрээр санаа алдаад усанд орохоор бэлдэв.

Булган ирээд сар гаруй болсон ч ажлын сураг гарсангүй, ёургууль нь ч олигтой бүтэж өгөхгүй яагаад ч юм бачуурах аж. Гамбаа ярьж байрны хүү хэмээн түүнийг загнахад хажууд нь байсан Идэрээ сонссон бололтой

- Манай Гамбаа ч яг зангаараа байна шүү, энийг хүүгүй зээлдээ, цалинтай болохоороо буцааж өгнө биз хэмээхэд Булган баярласандаа юу, Гамбаад уурласандаа юу өөрийн эрхгүй уйлчхав. Тэрээр Бурмаагийн өгсөн ажил олгодог газрын утаснуудруу залган хэлэх ёстой үгнүүд, асуултыг нь бүгдийг нь цээжилчхээд давтаж хэлэх боловч эргээд утасдана гэхээс өөр хариу сонссонгүй. Авч гарсан хэдэн доллар нь аль хэдийн дуусаад гарч орох унааны мөнгө Идэрээгээс авсаар сүүлдээ санаа нь зовж эхлэв. Тэрээр хэрэг гарвал ярина гэж байсан картаараа нөхөр лүүгээ залгатал тэрээр нилээн дуудуулж байгаад авахдаа согтуу дуугаар байна уу хэмээн чарлахад цаана нь хөгжмийн нүсэр дуун хангинах аж.

- Байнаа би байна, наад чимээнээсээ гараадхаач

- Хэн бэ, дугаараа яагаад нуугаад байгаа юм, миний хайруу. Булган түүнийг сонсоод өөрийг нь ингэж хэлж байлуу хэмээн хэсэгхэн бодсоноо

- Тиймээ би байна...чи хариагүй юу хийж байгаа юм бэ, хурдан наанаасаа гараадах даа

- Аан, хайр нь энд найруулагчийг найраад ууж сууна, миний хайр сайхан хоолоо хийгээд хүлээж бай, би удахгүй ээ, нэг их уугаагүй байгаа шүү. Гэрийн утас дуугарвал битгий аваарай, цаад Булган чинь залгаж магад...

- Юу!!!!....Булган юу ч хэлж чадахгүй саяны сонссон яриандаа итгэж ядан арай ч дээ гэхээс өөрийн эрхгүй хоолой нь зангиран хоёр нүдийг нь нулимс бүрхлээ. Гамбаа байна уу...байна уу хэмээн хэд орилсоноо чамдаа хайртай шүү, удахгүй очноо үнсье...хэмээн дультрайтан хэлсэнээ утсаа тасалчихлаа. Түүний дотор бачуурч хөдлөх нь бүү хэл амьсгалахад ч хэцүү болон утсаа шалан дээр алдан суусан чигтээ хөшөө шиг хөшин нүдийг нь бүрхэх нулимсаа ч арчих чадалгүй тэр чигтээ суусаар...

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Сарнайха | 2009-04-07 13:36:07
гэрлийн хурдааар бичжээ кккк
2. Эрдэнэт (зочин) | 2009-04-07 13:38:01
Баярлалаа,зөндөө хүлээлээ шүү
3. plitka (зочин) | 2009-04-07 13:39:15
goe shuu amjilt
4. Emma_new | 2009-04-07 13:39:51
Anhiih bolson shuu. Boljmoroo urgeljluuleed bgaarai
5. Agai | 2009-04-07 13:40:08
aya yasan hetsuu ym be
6. Lham (зочин) | 2009-04-07 13:40:37
Yasan ih hvleebee odoo hurdan daraagiinh n oruulaarai guya.Amjilt hvse.
7. Oyuna | 2009-04-07 13:43:30
ээ чааваасаа эрчүүдээ гэж ийм л хүмүүс дээ
8. Oyuna | 2009-04-07 13:44:24
сарнай чи одоо юун хурдан юм хүн хүлээжаахгүй гүйчхийн хэхэ
9. Ангараг | 2009-04-07 13:46:59
Энэ хүмүүс нээрэн ийгаад иймийм бэ дэ...
10. Zulaa (зочин) | 2009-04-07 13:48:49
Goe uguulleg bn shuu6urgeljleliig ni huleej baye.Amjilt husie .
11. chin_xusel | 2009-04-07 13:59:53
amidral ingeed l utgagui bolood irj bga yum da
12. betty 24 (зочин) | 2009-04-07 14:12:15
Хөөөөөөөх... арай ч дээ
13. boko (зочин) | 2009-04-07 14:12:50
Hi yoooooo ene yasan muu zaluu we Bur setgel sonin bolchihloo. Za yamar ch bsan shan tugsunu gej naidaj bn jirgeed bgaarai egchee
14. nini (зочин) | 2009-04-07 14:15:24
Хайн ...
15. khaliunt (зочин) | 2009-04-07 14:15:24
unekheer goe bichikh yumaa.urgeljleliig ni khuleegeed l bna
16. medicalscience | 2009-04-07 14:29:59
энэ хүмүүсийгээ яалтай ч билээ дээ,
17. Khishig | 2009-04-07 14:36:13
Өө энэ залуу ямар муухай юм бэ. Эртхэн мэдэгдсэн нь болж дээ.
Хүлээж байгаа шүү болжмор оо, амжилт!
18. Yekhun (зочин) | 2009-04-07 14:41:59
Yooyo Bulganaas iluu bachimdaad yag uheh gej bna. Erchuud neeree hogiin garuud shuu , hunii itgel aldsan
Bayarlalaa Boljmoroo urgeljleliig ni huleej baina
Gyals oruulaarai
19. River (зочин) | 2009-04-07 14:45:09
za za tegeed daraa n ayagui bol Idereeteigee suuh yum bna l daa, gui yu?
ene bas arai bodit amidral bish beez, Boljoo?
20. Rory | 2009-04-07 14:50:53
Ээээ хүний амьдрал нээрээ хэцүү юм аа....
21. enguun (зочин) | 2009-04-07 14:56:33
unexeer goy bla urgeljleliig ni xuleej baiy
22. 4515 | 2009-04-07 15:16:04
Ямар зэвүүн залуу вэ...
23. antigona | 2009-04-07 15:23:55
daraagiinhiig ni ...
24. hi (зочин) | 2009-04-07 15:34:38
сайн уу болжмор минь . та me4ta.blog.banjig.net - т байгаа цасан нулимс гэж зохиолыг уншиж үзсэн үү.энэ надад таны бичсэн зохиол шиг л санагдаад байхын .
25. LuZa | 2009-04-07 16:33:42
Eedee ene erchyyd yy neeree itej bolohgyi hymyys shy
26. Niunia (зочин) | 2009-04-07 17:07:28
Bayarlalaa. Huleegeed l bailaa.
Urgeljleliig n zawaaraa hurdan tawiarai, guiya
27. bumbaak (зочин) | 2009-04-07 17:25:26
4r hesgiig zondoo huleelee shuu. urgeljleliig ni hurdan oruulahiig bodooroi, bayarlalaa
28. ashita (зочин) | 2009-04-07 17:42:33
nohood unshchihlaa. sonirholtoi baina. hogiin er baina daa.
29. erhtsas | 2009-04-07 18:55:22
Өнөөгийн залуус бидний амьдрал аа гэж, нэг нь тэнд ажиллаж, нөгөө нь тэнд архидаад л....
30. elbenhen (зочин) | 2009-04-07 21:30:54
alaad og muu teneg zaluug
31. babail | 2009-04-07 22:06:28
ee chaavaas,heleh yg oldohgyi ni....
32. zaya0420 (зочин) | 2009-04-07 22:17:06
hamgiin az jargaltai zuil bol mongo bishee ger buleeree bh n unheer saihan...tsaashaa yu boldog boloo muu l yum boloh n de muu sovin tatav
33. hatuusamar (зочин) | 2009-04-07 22:37:25
uuchlaarai hogshoon neg yum asuuh gesen yumaa esseg yaaj goe bichih ve yamar nge helber bii bizdee todorhoi zovolgoo ogch tuslaach pls minii @-r yavuulj ogvol ih bayarlah bna ^_^
34. borjook (зочин) | 2009-04-07 22:47:45
ooo yostoi hogiin nuhur bn sh dee...
uruuu bas avgaigara tuluuleh sanaatai
baliar yum.. haha aygui uurlasan.
bayarlalaa boljmor egchee
35. Nadia (зочин) | 2009-04-07 23:25:36
Ene Gambaa neeree ysn muuhai hun be. Bulgan neeree hojuu ch gsn erthen medsen n bolj dee. odoo ch yostoi uzuuleed ugn bizde.
36. jagii12 | 2009-04-08 00:57:39
hm.nuusan yum il garnaa gej.oodgui jargaldaa tashuursan zaluu.hair daahgui bol bitgii hairal naad muugaa kkk
37. enhee (зочин) | 2009-04-08 02:21:39
bur durgyi hurz bn. manai hun bas mongold baigaa yanaa adilhan baival.ingeed bodohoor er hun gej bi gej hunii gajar jutgeed l baidag.amidral ymarz utag alga.
38. bujigchin | 2009-04-08 02:25:37
iimerhuu ganbaa shig humuus horvood yah gej toos hudulgdug baina. tnx boljmorooo sain bichjee!!
39. SSunday | 2009-04-08 04:58:05
Хүний хань байж яаж ингэж чадаж байна аа? Нүгэл нь нүдээрээ гарах байх ооо.
40. Chabu (зочин) | 2009-04-08 07:08:06
muuhai zolig ve,
41. Asur | 2009-04-08 07:56:40
Amidralaa gej
42. Quietwater | 2009-04-08 08:34:42
Hain
43. altargana | 2009-04-08 08:53:19
өө яадаг муу балиар хар юм бэ...хөөрхий бүсгүйг бүүр өрөвдчихлөө
44. odko (зочин) | 2009-04-08 09:37:34
ene yagaad ch yum chinii amidral shig sanagdaad bhii.gehdee sorry.chinii tuhai ihiig medehgui l dee.teglee ch chamaig avyaslag bas daichin busgui yum bn gej l medej avsan shuu
45. Eku | 2009-04-08 12:52:52
46. eenee (зочин) | 2009-04-08 14:32:16
Hed honog huleelee. yamar ontsgui tugsuvuu............. muu zaluu bna daa.....
47. Kat (зочин) | 2009-04-08 15:10:46
Үргэлжлэлийг нь хүлээгээд л суужийн. дотор нь оруулж чадаад байна шүү. Амжилт... %%-
48. Жиргээ | 2009-04-08 20:15:17
Ganbaa nar ayultai
49. Style_s | 2009-04-08 20:24:09
HOORHII BUSGUI
50. Gina (зочин) | 2009-04-08 22:29:02
Yooy netgui gazar baij baigaad irsen chin zunduu goy yumnuud garchihsan bainaa shd...Pc udaan harahaar nud uvduud baidag hirnee boljmoroo bugdiig n unshih geed shunaltaad suusaar baigaad bugdiig n unshchihlaa...unuudur saihan buten noirtoi honoh baihaa hehe..Boljmoroo chi shuu chamdaa amjilt husyee!!!aan neeree tanai sand bas ajliin undur amjilt husyee
51. ss_gogo | 2009-04-11 05:39:19
өөдгүй ч эр болдоо

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.