Хэлж биш хийсч ирдэг өвчнийг хэн ч гэнэт хүрээд ирнэ гэж боддоггүй билээ. Болормаа бүсгүй хайрыг нь булаасан хөөрхөн хоёр хүүтэй. Бага хүү Үлэмжбилгүүн одоо зургаан настай. Өтгөн хөмсөгөн доороо эргэлдсэн тас хар нүдтэй сэргэлэн хүү нь нэг л бүдэрч унаад байх болов. Эхэндээ анзаарсангүй тоглож байгаад унаад байна гэтэл нэг л бишээ. Гайхан аймгийнхаа эмчид үзүүлтэл мэдрэлийн талын өвчин байна хот орж үзүүл гэхээр нь манайдаа л сайн гэгдэх Хайруул эмч дээр очиж үзүүлэв. 2009 оны 2 дугаар сарын 3-ны тэр өдөр хүүгээ тархины хорт хавдартай манайд эмчлэгдэх боломжгүй найдваргүй гэдэг үгийг дуулаад орчлон хорвоо тэр чигээрээ хөмөрчих мэт болсон ч зүгээр харж байгаад хүүгээ явуулхыг тэрээр хүссэнгүй. Ээж хүнээс гарч болох бүх л арга, тэсвэр тэвчээрээ шавхан тусламжийн арга замуудыг хайж эхэллээ. Өдөртөө тэвэр дүүрэн канондсан хүсэлтээ тэврэн гудамжинд тараан мөн бүх л буяны байгууллага, халамжийн төв, ТББайгуулга, Төрийн байгууллагууд, бүр Их хурлын гишүүдээсээ хүртэл тусламж хүсэн шантрахгүй явжээ. Ингэж явсаны хүчинд сайн санаат нутаг нэгт ах дүүсээсээ 15 сая төгрөгийн хандив цуглуулж чадав. Өдөр өдрөөр амийг нь авахаар хүлээн зогсоо үхэлтэй ээж хүү хоёр тэмцсээр... Хугацаа ч явсаар...
Ямар ч байсан миний хүү үхэх ёсгүй, заавал тэмцэнэ хэмээн аав, ээж, хүү гурав зүтгэсээр. Бангкогт эмчилгээ хийлгэхээр асувал тэр нь 44 мянган доллар болж өөр газар хайхаас өөр аргагүйд хүрэв. Үнэ хямд байх хэмээн Хятадыг асууж үзвэл эхлээд төлбөрөө авна гэсэн болохоор тэр хоёрт сүүлд нь төлбөрөө авдаг Солонгос л хамгийн боломжийн санагдан хандиваар цугласан 15 сая төгрөгөө барин арга нь олдож таараа хэмээн зориг гарган итгэл тээсээр зорьлоо. Ямартаа ч зорин очсоных хагалгаагаа амжилттай хийлгэв. 6 цаг хийхээр төлөвлөж байсан хагалгаа 12 цаг болсон хэдий ч хүү амжилттай давжээ. Болормаа хүүгээ хагалгаанд орохоор нойрсуулах эм тариулчихаад түрж явахад нь
- Миний хүү ээжийгээ битгий орхиорой хэмээхэд бяцхан хүү торомгор хар нүдээрээ инээмсэглээд нүдээ анив.
Харийн нутагт таньж мэдэх хүнгүй, ах дүү хамаатан садангүй тэд та биднээсээ тусламж хүсэн өдий болтол явсан хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг гуйж байна. Манай Шинэ- Өглөө сангийн гишүүн Сарнайха, Медикал хоёр өчигдөр эмнэлэг дээр нь очин тэднийг эргэсэн юм.
Та юу захих вэ гэхэд эгчдээ бэлтгэлийн өмд цамц аваад ирж болох уу, солионы ч хувцасгүй хүрээд ирчихсэн чинь хэмээн зовнингүй дуугарав. Хэлсэн зүйлсийг нь аваад очиход, хамгийн гол нь монгол хүмүүс өөрсдийг нь зорин очиход юу юунаас илүү баярлан итгэлийн гэрэл сүүмэлзсэнээ ч нуусангүй.
Одоо хагалгааны дараах гэрлэн болон туяны эмчилгээ, мөн сэхээний төлбөр гээд ар араасаа мөнгө хэрэгтэй болоод ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж байна хэмээн хөөрхий эх нулимс унаган ярьж сууна. Хэл мэддэг бол өмнөө пайз зүүгээд гудамжинд нь гарч тусламж хүсэх юмсан, даанч эд нар намайг юу гээд байгааг ойлгохгүй болохоор. Та нарыг ирсэнд их баярлалаа, Монгол ах дүүс минь туслана хэмээн итгэж байна хэмээн горьдлого тээсээр үлдсэн аж.
Мөн тэрээр хандив өргөсөн бүх хүмүүстээ баярлаж явдаг хэмээн жагсаалтыг нь барьчихсан сууж байлаа.
84 дүгээр сургуулийн 11 ангийн охин шүлгийн уралдаан зарлаж, диско хийн 500 төгрөгийн таксаар оруулж бүх мөнгөө хандивласан байна.
МУИС-ын оюутнууд сарнай заран мөн бүх мөнгөө хандивлажээ.
Гандантэгчилэн хийдийн бүх лам нар хандив өргөсөн байна, мөн UBS телевиз..гээд олон олон сайхан сэтгэлтэнүүд өөрсдийн боломжийн хэрээр хандив өргөсөнийг нулимс унаган үзүүлсэн аж.
Үлэмжбилгүүн хүүд одоо хагалгааны мөнгө 22 сая воноос 15 саяыг нь л өгч эмч нартаа мөнгө дууссанаа хэлээгүй байгаа юм байна. Мөн үүн дээр хагалгааны дараах эмчилгээний үнэ болох хамгийн багаар 30 сая вон буюу 32 сая төгрөг яаралтай хэрэг болоод байгаа юм байна.
Ийм том хагалгааг амжилттай даваад гараад ирсэн бяцхан хүүдээ бүгдээрээ энэрэлийн гараа сунгая хэмээн Шинэ- Өглөө сангаас уриалж байна. Бид чаддаг шүү дээ Монголчуудаа.
Миний хүү том болоод Бэтмен болно гэж дандаа ярьдаг юм. Өөрт нь нэг хувцас байдаг тэрийгээ өмсөж тоглох их дуртай хэмээн хоолой зангируулан суугаа хөөрхий эхийг хараад эмтрэхгүй байж чадсангүй хэмээн хоёр охин минь хэлж билээ. Миний хүү Монголоос чамайг харахаар Бэтмен ирлээ гэхэд цогтой хоёр нүд нь гэрэлтэн хайж байсан гэнэлээ. Юм ярьж чадахгүй ч нүдээрээ эгч нараа надад туслаарай хэмээн үлдсэн тэр бяцхан хүүд бүгдээрээ боломжоороо тусалъя.
Хэрвээ та хандив өгөхийг хүсвэл: nika7016@yahoo.com хаягаар яг одоо холбоо барина уу.
Сэтгэл байвал ширхэг шүдэнз ганцдахгүй гэдэг байхаа. Баярлалаа та нартаа

Надад амьдрал бэлэглэсэн ах эгч нартаа баярлалаа

Эмчилгээ минь одоохон тасарлаа...тэгэхдээ би итгэл алдахгүй хүлээнээ

Ээжийн хүү тэвчээртэй сайн хүү...хоёулаа өдий болтол явсан ард нь заавал гарнаа.
Шинэ- Өглөө сан боломжит бүх аргыг хайж байгаа билээ. Үүний тулд бидэн Солонгост сурч ажилладаг маш сайн хэлтэй зав зай гарган явж чадах тийм хүн юуны өмнө хэрэг болоод байна. Хэрвээ тийм хүн байвал shineugluusan@yahoo.com; jenii26@yahoo.com хаягуудаар яаралтай холбоо барина уу.
Хэрвээ та хандив өгөхийг хүсвэл: nika7016@yahoo.com хаягаар яг одоо холбоо барина уу.
Дансны дугаар: төгрөгийнх- Xac Банк 01-р Тооцооны төв дугаар 24003603. Хүлээн авагч Нэргүй
Дансны дугаар USDollar
Correspondent bank : HSBC Bank USA N.A., New York
SWIFT: MRMDUS33 Account No 000-144860
(ХаcBank’s account No. with HSBC Bank USA N.A., NEW YORK)
Beneficiary’s Bank : XACBANK, ULAANBAATAR, MONGOLIA
SWIFT: CAXBMNUB
Beneficiary’s name and account: B.Nergui Account No 22000535 АНУ-д байгаа хүмүүс: Oyunsuren Ichinnorov 002916831426 bank of america дансанд хийж болно. Хэнээс, хаанаас гэдгээ заавал бичээрэй.. Солонгост байгаа хүмүүс: Хүлээн авагч Сэрээтэр Kookmin bank 42790101267556 Хүлээн авагч Түвшинтөр Wooribank 1002-437-700318 дансанд хийж болно
Сэтгэл байвал ширхэг шүдэнз ганцдахгүй гэдэг байхаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай... Баярлалаа та нартаа
МАРГААШИЙН ТӨЛӨӨ- БИД ХАМТДАА
Хүүгийн биеийн байдлын талаар болон хандивын талаарх бүх мэдээлэл Шинэ- Өглөө блог дээр нийтлэгдэх болно






Сэтгэгдэлүүд:
Бид чаднааа... Дүү минь тэсээд л хүлээдэг юм шүү.
baga gelgui bugdeeree ene tuslastgaayaa
Huurhun huud hurdan edgeed mundag Batman zaluu bolooroi gej husie!
Nulims garaad tesehgui ni ee.
Burhan mini jaahan huud enerliin setgelee hairlaarai!!!!
гэхдээ түүүр хүлээгээрэй
Gur huleenee tehdee udaan bishshuu
Oroi huraldii BB-haaaan sanaadiinaa
Болороо мөн баярлалаа...
маргааш дахиад явна даа ханиндаа яваад ирэх хүн байвал хэлээрэй
энэ хорвоогийн хатууг амсах ёсгүй
халуун сэтгэлтэй хүмүүс олон болхоор
хамтдаа энэ бүхнийг даван туулнаа
сэтгэлийн тус багадахгүй
итгэлийн гэрэл бөхөхгүй
заавал тусалнаа
Emnelgiihentei ni sain yavrij tolboriig ni hongolh tal deer ajiluul ih l heregtei bh daa!
Хаяг:-----------------------------
http://www.geocities.com/b_moogii18//banner.html
Эмнэлэгийн захиргаатай холбогдох талаар ярилцаж байгаа
Утсаар мессеж явуулдаг үйлчилгээг нэг хэсэг нэвтрүүлсэн байсан. мессежний үйлчилгээг санал болговол мөнгө хандивлах хүсэлтэй ч тэр болгон цаг зав нь болохгүй байгаа хүмүүст илүү ихээр хүрэх байх гэж бодож байна.
Minii duu hurdan edgeerei.
Minii duu teseerei!
cheap levitra
Сэтгэгдэл үлдээх: